2016 оноос эхлэн бүх аж ахуйн салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 6,030 воноор тогтоолоо.
2016 оны 1 сарын 1 нээс хөдөлмөрийн гэрээ хийгдэх ажилчид өдөрт 8 цагаар 48,240 вон, 7хоногийн 40 цаг, сард 1,260,270 вон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь солонгос хүн болон гадаад хүмүүст ялгаагүй адил үйлчилэх бөгөөд,
Байнгын ажилчид болон түр ажилчид, цагийн ажилчдын ажлын төрөл ангиас хамааралгүй бүгдэд үйлчилэх болно.
Мөн үйлдвэр аж ахуйн салбар хамааралгүй нэг хүнээс дээш ажилчинтай газар ажиллаж байгаа бүх л ажлын байранд яг адил хэрэгжинэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь нь жил бүр өөрчлөгдөж байдаг учраас ажилчид өөрсдөө сайн шалгаж байх хэрэгтэй бөгөөд, хэрэв тухайн жилд цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодуулж аваагүй тохиолдолд холбогдох хөдөлмөрийн яам болон тус харъяа дүүргийн гадаад ажиллах хүчнийг дэмжих төвүүдэд хандахад болно.
Хөдөлмөрийн яамны хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх төвийн утас 1350
Солонгос дахь гадаад ажиллах хүчнийг дэмжих төвийн утас (монгол хэлээр)1644-0644-2