2015 Гадаад иргэдтэй хамтдаа золгох цагаан сарын баярын
үйл ажиллагаа
1. Үйл ажиллагааны зорилго
○ Солонгосын том баяр болох цагаан сараар гэр бүлтэйгээ хамт байж чадахгүй гадаад иргэдийн нутгаа санасан сэтгэлийг аргадах.
○ Солонгосын үндэсний тоглоомоор хамтдаа тоглож, үндэсний хоолыг идэж, Солонгосын үндэсний соёлыг таньж мэдэх боломжийг олгох.
○ Цагаан сарын баярын өдрөөр шинэ гарч буй жилтэйгээ хүсэл мөрөөдлөөрөө золгох гадаад иргэдтэй хамт 2015 оныг эрч хүчтэйгээр угтах.
2. Үйл ажиллагааны агуулга
○ Хэзээ: 2015 оны 2 сарын 15 ны Ням гаригт 11:30минут
○ Хаана : Солонгос дахь гадаад ажиллах хүчнийг дэмжих төв
○ Хамрагдах хүрээ: Гадаад ажилчид,оюутан,Солонгос иргэдтэй гэр бүл бологсод зэрэг 200 хүн
○ Үйл ажиллагааны агуулга: Солонгосын үндэсний тоглоом, халаасны жижиг толь хийх, арван тавны саранд хүслээ шивнэх, Солонгос хувцас өмсөж үзэх.
○ Бэлэг: Хүрэлцэн ирсэн хүн бүрт гоо сайхны бүтээгдэхүүн, мөн үндэсний тоглоомонд түрүүлсэн хүнд шагнал, өдрийн хоол үнэгүй (Догтой шөл)
Жич: Хонь жилтэй иргэдэд тусгай бэлэг бэлэглэнэ.
Бүртгүүлэх болон лавлах утас: 010-6763-1218