2014 оны орлогын жилийн эцсийн тайлан тооцоог ирэх 1 сарын 22 ноос эхлэн дараа сарын буюу 2 сарын 15 ны өдрийг хүртэл үргэлжилэх бөгөөд, Солонгост ажиллаж байгаа гадаад ажилчид ч гэсэн жилийн эцсийн тайлан тооцоонд хамрагдах хэрэгтэй.
Жилийн эцсийн тайлан тооцоо нь өнгөсөн нэг жил буюу 2014 онд Солонгос улс тухайн ажилчны орлогоос авсан татвар буюу улсад төлсөн татварыг дахин тооцоолоод буцааж өгөх юмуу нэмж тооцохыг хэлнэ.
Тиймээс гадаад ажилчид ч гэсэн жилийн эцсийн тайлан тооцоонд хамрагдах боломжтой бөгөөд, арга нь Солонгос иргэдтэй адилхан.
Орлогын баримтаа бэлдээд өөрийн ажиллаж байгаа газарт “Орлогын татварын мэдэгдэл” хийхэд болно.
Улсын татварын ерөнхий газраас хэлний бэрхшээлтэй гадаад иргэдэд зориулан
англи хэл дээрх вэб хуудас байгаа бөгөөд гадаад иргэдэд утсаар жилийн эцсийн тайлан тооцооны талаар зөвлөгөөг өгч байгаа.
Улсын татварын ерөнхий газрын мэдээллээс харвал өнгөрсөн жил 480 мянган гадаад иргэд жилийн эцсийн тайлан тооцоог хийсэн бөгөөд, гадаад ажилчид энэ жил ч гэсэн алдалгүйгээр жилийн эцсийн тайлан тооцоогоо гаргаасай гэж хүсч байна.
Орлогын татварын мэдэгдэл хийх хугацаа : 1 сарын 22 – 2 сарын 15
Улсын татварын ерөнхий газрын вэб хуудас www.nts.go.kr/eng
Гадаад иргэдэд зориулсан зөвлөгөө өгөх утас ☎1588-0560