HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > Гадаад ажилчид ч гэсэн жилийн эцсийн тайлан тооцоонд хамрагдаарай!

    Гадаад ажилчид ч гэсэн жилийн эцсийн тайлан тооцоонд хамрагдаарай!
    Admin     2015/01/20 4:12 pm

2014 оны орлогын жилийн эцсийн тайлан тооцоог ирэх 1 сарын 22 ноос эхлэн дараа сарын буюу 2 сарын 15 ны өдрийг хүртэл үргэлжилэх бөгөөд, Солонгост ажиллаж байгаа гадаад ажилчид ч гэсэн жилийн эцсийн тайлан тооцоонд хамрагдах хэрэгтэй.

Жилийн эцсийн тайлан тооцоо нь өнгөсөн нэг жил буюу 2014 онд Солонгос улс тухайн ажилчны орлогоос авсан татвар буюу улсад төлсөн татварыг дахин тооцоолоод буцааж өгөх юмуу нэмж тооцохыг хэлнэ.

Тиймээс гадаад ажилчид ч гэсэн жилийн эцсийн тайлан тооцоонд хамрагдах боломжтой бөгөөд, арга нь Солонгос иргэдтэй адилхан.

Орлогын баримтаа бэлдээд өөрийн ажиллаж байгаа газарт “Орлогын татварын мэдэгдэл” хийхэд болно.

Улсын татварын ерөнхий газраас хэлний бэрхшээлтэй гадаад иргэдэд зориулан

англи хэл дээрх вэб хуудас байгаа бөгөөд гадаад иргэдэд утсаар жилийн эцсийн тайлан тооцооны талаар зөвлөгөөг өгч байгаа.

Улсын татварын ерөнхий газрын мэдээллээс харвал өнгөрсөн жил 480 мянган гадаад иргэд жилийн эцсийн тайлан тооцоог хийсэн бөгөөд, гадаад ажилчид энэ жил ч гэсэн алдалгүйгээр жилийн эцсийн тайлан тооцоогоо гаргаасай гэж хүсч байна.

Орлогын татварын мэдэгдэл хийх хугацаа : 1 сарын 22 – 2 сарын 15

Улсын татварын ерөнхий газрын вэб хуудас www.nts.go.kr/eng

Гадаад иргэдэд зориулсан зөвлөгөө өгөх утас 1588-0560

 

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN