HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > 2015оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5.580 вон

    2015 онд гадаадын ажиллах хүчин 55 мянган хүнийг татаж оруулна .
    Admin     2015/01/13 2:27 pm

Солонгосын засгийн газраас энэ жил Гадаадын ажиллах хүчний тоог 55 мянга болгохоор тогтлоо.

 

Өнгөрсөн жилд орж ирсэн гадаадын ажиллах хүчин 53 мянга байсан.

Энэ жил 10 мянган хүний оршин суух хугацаа дуусч байгааг харгалзан үзэж,

Өнгөрсөн жилээс 2 мянгаар илүү буюу 55 мянган хүнээр шийдэгдсэн.

 

Шинээр орж ирж байгаа ажиллах хүчин 45мянган  хүн  бөгөөд, дахин орж ирж байгаа ажилчдын тоо 10 мянга болно.

 

Ажлын салбараар нь ангилбал үйлдвэрт хамгийн их буюу 42 мянгаад хүнийг хуваарилах бөгөөд,

Газар тариалан хөдөө аж ахуйд 6 мянгаад хүн, загас агнуурын аж ахуй болон барилга байгууламжинд тус бүр 2 мянга гаруй хүнийг хуваарилж байгаа.

 

(Хүснэгт)

Нийт хүн

Үйлдвэр

Газар тариалан мал аж ахуй

Загас агнуур

Барилга

байгууламж

Үйлчилгээ

55,000

42,400

6,000

2,300

2,300

100

 

Солонгосын засгийн газраас хөлслөн ажиллуулах хөдөлмөрийн тогтолцооны 10 жилийн ойг угтан тогтолцоонд шинэчлэлт хийх болж байгаа бөгөөд,

Гадаадын ажиллах хүчнийг бүртгэн сонгохдоо Солонгос хэлний шалгалтанд тэнцсэн эсэхээс хамаарч ажил олгогч эздэд ажилчдыг зуучилдаг байсан аргаа өөрчилж, Солонгос хэлний түвшингээс гадна ажилчны ажиллах чадвар, ажлын дадлага туршлага зэргийн дүгнэн үнэлж шалгаруулах болсон.

 

 

                                    -->                   

<Үндсэн>                 -->               <Өөрчлөлт> 

 

Солонгос хэлний шалтгалт (200 оноо)       Солонгос хэлний шалгалт (100 оноо)

                                                           

                                         Ажиллах чадвар (100 оноо)

                                                           

                                         Ажлын дадлага туршлага  (100 оноо)

 

Мөн Солонгос хэлний шалгалтын үнэлгээг сайжруулахын тулд компьютерт суурилуулсан  шалгалт (CBT=computer based test) ийг авах бөгөөд, энэ оны сүүлээр дахин орж ирж байгаа ажилчдаас ажлын чадварыг дүгнэхийн тулд гагнуур, төмөрлөг, тоног төхөөрөмж зэрэг 8 төрлийн салбарын хувьд солонгос хэлний шалгалтанд мэргэжлийн холбоотой үг, өгүүлбэрийг нэмэх болсон.

 

Нөгөө талаас газар тариалан мал аж ахуйн салбарын хувьд зарим аж ахуйн нэгжүүд нь газар тариалан хөгжсөн зүүн өмнөд азийн орнуудаас онцгой орнууд (Онцгойлон тусгай аж ахуй хөгжсөн улс)ыг сонгож, ажиллах хүчнийг илүүтэй авах аргыг хэрэгжүүлэхээр шийдсэн.

 

Засгийн газраас гадаадын ажиллах хүчнийг оруулж ирэхтэй уялдуулан хэд хэдэн тогтолоцоонд  шинэчлэлт хийхээр зарласан ба, ажлын байр өөрчлөх, олгогдоогүй цалин хөлс болон 13дахь сарын цалинг нэхэмжлэх, үйлдвэрийн осол болон гадаад ажилчдын асуудал зэрэг нь бүрэн шийдвэрлэгдэхгүйгээр үлдэж байсан.

 

 

 

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN