Энэ жил 2015 оноос эхлэн бүх аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1 цагт 5.580 вон болсон.
Үүнтэй уялдаад хөдөлмөрийн гэрээгээр 2015 оны 1 сарын 1 нээс хойш ирсэн гадаад ажилчны 8 цагийн дундаж цалин нь 44,640 вон бөгөөд, 40 цагийн цалин нь 1,166,220 вон болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Солонгос ажилчин болон гадаад ажилчны хувьд ялгаагүй үйлчлэх бөгөөд, үндсэн ажилчин төдийгүй, түр ажилчин, нэг өдрийн ажилчин, цагийн ажилчин зэрэгт бүгдэд нь хамааралтай.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сар бүр авдаг үндсэн цалин болон, тогтмол цалинд хамааралтай бөгөөд, аж ахуйн нэгжээс хамаарахгүй доод тал нь 1 хүнээс илүү ажилчинтай бүх аж ахуйн нэгжид адилхан мөрдөгдөх болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь жил бүр зохицуулагддаг учраас ажилчид өөрсдөө сайн шалгаж байх хэрэгтэй бөгөөд, хэрэв тухайн онд цалингийн доод хэмжээнд хүргэж авч чадаагүй бол аж ахуйн нэгжийн холбогдох хөдөлмөрийн яаманд болон тухайн орон нутгийн харъяат гадаад ажиллах хүчнийг дэмжих төвд хандан тусламж хүсэхэд болно.
Хөдөлмөрийн яамны хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх төвийн утас:1350
Солонгос дахь гадаад ажиллах хүчнийг дэмжих төвийн зөвлөгөө өгөх утас :
(Монгол хэлээр)1644-0644-2, 02-6900-8031