HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Аж үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчинд шимтгэлгүй мөнгөн гуйвуулга

    Аж үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчинд шимтгэлгүй мөнгөн гуйвуулга
    Admin     2013/11/27 9:48 am

Хөдөлмөр нийгмийн халамжийн газар нь Үри банктай хамтын үйл ажиллагааг эхлүүлснээр үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчдад зориулсан гадаад автомат мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болох “Ever Dream үйлчилгээ”г ажиллуулж байна.

 

 “Ever Dream үйлчилгээн”д бүртгүүлсэн үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчид банк явах шаардлагагүйгээр зөвхөн бүртгүүлсэн байхад л бэлэн мөнгөний машин (ATM : automated teller machine) болон интернэт, телебанк зэргээр дамжуулан хялбархнаар гадаад руу мөнгөн гуйвуулга явуулах боломжтой боллоо.

 

 “Ever Dream үйлчилгээ”г ашиглавал гадаад руу мөнгөн гуйвуулгын шимтгэлээс чөлөөлөгдөх бөгөөд, үйлдвэлийн ослын даатгалын мөнгө данс руу шилжин орох учраас данс хаагдахаас хамгаалагдах бөгөөд, үйлдвэрийн ослын даатгалын мөнгийг өөрийн биеэр ч авч болно.

 

Мөн үйлдвэрийн ослын даатгалын мөнгө орох дансийг нээлгэхэд гадаад валютын шилжүүлгэтэй холбоотой орлого орох зөвшөөрлын бичиг тусад нь бэлдэх шаардлагагүй.

 

Дээрх үйлчилгээ нь хөдөлмөр нийгмийн халамжийн газраас нийгмийн хамгийн эмзэг бүлэг болох үйлдвэрийн осолд орсон гадаад иргэдийн санхүүгийн бэрхшээлийг багасгаж, үйлдвэрийн ослын мөнгө тасалдахгүй орж ирэхийг баталгаажуулж, аюулгүй амьдрах нөхцлийг бэлдэж байгаа.

 

Үйлчилгээнд бүртгүүлэхийг хүсч байгаа үйлдвэрийн осолд орсон гадаад иргэд нь гадаад паспорт болон гадаадын иргэний үнэмлэх, мөнгө хүлээн авах банкны нэр болон дансны дугаар зэргийг урьдчилан бэлдээд ойрхон байрлах Үри банкны салбарт очиход болно.

Үри банкны харилцах дугаар 1599-2288

Зөвлөгөө авах хэл: Англи, Хятад, Ветьнам, Монгол, Тайланд, Индонез

Хөдөлмөр нийгмийн халамжийн газар нь жил бүр нэмэгдэх үйлдвэрийн осолд орсон гадаад иргэдийг хамгаалахын тулд олон төрлийн үйл ажиллагаанууд явуулж байгаа бөгөөд, энэ удаагийн үйлчилгээгээр үйлдвэрийн осолд орсон гадаад иргэд өргөнөөр үйлчлүүлж энэхүү хөнгөлөлтийг эдлээсэй гэж хүсч байна.

 

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN