Аж үйлдвэрийн осол нь дотоодод ажилладаг гадаад ажилчидад ч гэсэн тохиож болзошгүй явдал бөгөөд гадаад ажилчин ослын үед хэрхэн хамгаалал(эмчилгээний зардал болон даатгалын төлбөр) авах тухай мэдэцгээе
Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт өнгөрсөн 3 жилийн хугацаанд аж үйлдвэрийн осолд өртсөн гадаад ажилчин нийт 18,000 гаруй, тэр дундаас 287 хүн нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд үйлдвэрийн осол гэдэг нь үүн шиг ажилчин ажлаа хийж байгаад бэртэх, өвдөх, тахир дутуу болох мөн нас барах явдлыг хэлнэ. Үйлдвэрийн осолд өртсөн ажилчин мэргэжлийн төрлөөс хамааралгүй түүнд оногдсон эмчилгээний зардал болон бусад даатгалын олговорыг авах боломжтой, гадаад ажилчин ч гэсэн үүнд хамрагдана.
Эхлээд осол гарсан үед яаралтай түргэн тусламжийн арга хэмжээ авсны дараа ойр эмнэлэгрүү очиж эмчилгээний олговор бүртгэх хуудсыг бөглөнө. Тэгээд зохих хөдөлмөр нийгмийн халамжийн газрын салбарт өгөхөд болно. Хэрэв үйлдвэрийн эзэн гарын үсэг(тамга дарах) зурахаас татгалзсан(тодорхой учрыг бичвэл) бол тэр хэвээр нь бүртгэлийн хуудсаа өгөх боломжтой.
Үйлдвэрийн осолд эмчилгээний зардал төлөх нөхөн олговор төдийгүй, ажилчин эмчилгээ хийлгэх хугацаандаа ажиллаж чадаагүй хугацааны дундаж цалингийн 70% ийг авах амралттай цалин, тахир дутуугийн цалин зэрэг ослын дагуух даатгалын нөхөн олговорыг ч авдаг.
Амралттай цалинг үйлдвэрийн ослоос үүдэн эмчилгээ хийлгэн ажлаа хийж чадаагүй ажилчин хэн ч бай хүсэлт гаргах боломжтой, амралттай цалингийн хүсэлт гаргах хуудас болон хөдөлмөрийн гэрээ , осолд өртсөн сарыг хамруулсан 4 сарын цалингийн хуудас, (бонус авсан бол) 1 жилийн хугацаан дахь бонусын бүртгэл хуулбарыг тус бүр зохих хөдөлмөр нийгмийн халамжийн газарт өгөхөд болно.
Амралттай цалингийн хүсэлт гаргах бичиг баримт
Амралттай цалингийн хүсэлт гаргах хуудас, хөдөлмөрийн гэрээ болон цалингийн хуудас · бонусын бүртгэлийн хуулбар
Гадаад ажилчид дунд үйлдвэрийн ослын тухай сайн мэдэхгүй эмчилгээ ч хийлгэж чадахгүй ажлаа хийдэг хүн их байдаг бөгөөд ажилчин өөрөө үйлдвэрийн ослын тухай тодорхой мэдэж ослын үед зохих ёсоор нь ашиглахыг хүсч байна.