2011онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн 4,320-н воноор тогтлоо.
Хөдөлмөрийн яам нь ирэх 2011онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ онд мөрдөгдөж байсан 4,110воноос 5.1хувиар нэмэгдүүлэн 4,320вон байхаар тогтлоо.
Энэ удаагийн зарлаж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2011оны 1сарын 1-ний өдрөөс 2011оны 12сарын 31-ний өдрийг хүртэл бүхий л аж ахуйн нэгжүүдэд мөрдөгдөх юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь ажлын найман цагаар бодоход нэг өдрийн хөлс 34,560вон, долоо хоногт 40цаг ажилладаг бол 902,880вон, долоо хоногт 44цаг ажилладаг бол 976,320вонын цалин авах юм байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
1цагийн хөлс - 4,320вон
1өдрийн хөлс (ажлын 8цаг) - 34,560вон
Сарын цалин (7хоногт 40цаг, сард 209цаг ажилладаг бол) - 902,880вон
Сарын цалин (7хоногт 44цаг, сард 226цаг ажилладаг бол) - 976,320вон