HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Зөвлөгөө авья, өгье > sain bna uu?deed surguuliin tuhai asuuh zuil bna helj ugj tuslaach

    10 сарын12 ны өдрөөс шалгалт баривчилгаа эхэлнэ
    Admin     2009/10/15 12:02 pm

10сарын 12ны өдрөөс 11сарын сүүл хүртэл бүртгэлгүй оршин суугчдын дунд хяналт шалгалт явуулж баривчилгаагхэрэгжүүлнэ.Хууль бусаар ажиллахыг багасгаснаар бүртгэлгүй оршин суугчдын асуудлыг багасгах нь хууль зүйн яамны байр суурь боловч цагаач ажилтан, иргэдийн нийгмийн байгууллагаас энэхүү хяналт шалгалтын байдал нийгэмд ихээхэн асуудал үүсгэнэ хэмээн эсэргүүцэж байна. 10сарын12өдрөөс эхлэн бүртгэлгүй оршин суугч болон хууль бусаар ажиллуулж буй үйлдвэрийн газруудын дунд шалгалтыг хэрэгжүүлнэ. Хяналт шалгалтын хугацаанд гадаад ажилчдыг хууль бусаар аөлслөн ажиллуулсан үйлдвэрийн эзэнийг 20сая воноос доошхи торгуулийн хамт цаашид 3 жилийн турш гадаад иргэнийг ажиллуулахыг хориглох төлөвлөгөөтэй. Гэтэл хууль зүйн яам энэхүү хяналт шалгалт цагаач ажилтан болон иргэдийн байгууллагын эсэргүүцлийг төрүүлээд байна. Цагаач ажилчдын хүний эрхийг хамгаалах байгууллагын нэгдсэн цугларалт болох цагаач иргэдийн олон нийтийн хөдөлгөөнд өнгөрсөн 10 сарын 8 ны өдөр хэвлэлийн бага хурал явуулж хүнлэг бус хяналт шалгалтыг зогсоохыг шаардсан. Мөн "цагаач ажилчдын эрхийг сахин хамгаалах"бичиг хийж хууль бус шалган баривчлах үйлдлийг хаах төлөвлөгөөтэй байна.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN