HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > Ким Вонгёны одоо зөвлөгөө өгч байна – 2. Тэтгэмжийн мөнгө

    Ким Вонгёны одоо зөвлөгөө өгч байна – 2. Тэтгэмжийн мөнгө
    Admin     2010/04/26 10:59 am
 
Ким Вонгёны одоо зөвлөгөө өгч байна – 2. Тэтгэмжийн мөнгө
 
Гадаад ажилчдын дунд тэтгэмжийн мөнгийг ”13 дахь сарын цалин” гэцгээдэг. Харин энэ 13 дахь сарын цалинг авахад тийм ч амаргүй аж. Тэтгэмжийн систем нь зөвхөн солонгост л байдаг өвөрмөц тогтолцоо. Мэдээж япон, тайвань, австри зэрэг оронд тэтгэжмийн систем байх нь байдаг боловч агуулга нь солонгостой огт өөр. Юу нь өөр вэ? 13 дахь цалин буюу солонгосын тэтгэмжийн системийн талаар сонирхоцгооё.
 
[사례] Бодит жишээ
 

 
Камбудиас ирсэн А гуай 2007 оны 8 сарын 1-ны өдрөөс 2010 оны 1 сарын 31 хүртэл Кёнгиду Кимпуд байдаг Н электроны газарт үйлдвэрлэгчийн ажилтнаар ажиллаж байгаад гарсан. Н электроны газар нь үүрэн телефоны хэрэгсэлийг үйлдвэрлэдэг компаний хувьд ажилчдын тоо байнга 5-8 хүнтэй байдаг. Гадаад ажилтан А гуай тэтгэмжийн мөнгөө авч чадах болов уу? Хэрэв авна гэвэл хэрхвэл авч чадах вэ?

 
1Тэтгэмжийн мөнгө гэдэг нь?
 
Тэтгэмжийн мөнгийг уг нь “Хөдөлмөрийн үнэ хөлсний өртөг” гэж үзэж болох бөгөөд <хөдөлмөрийн тэтгэмжийн цалин хөлсийг хамгаалах хуулийн 8>аас харвал “Хэрэглэгчийн байнгын хөдөлмөрийн хугацаа нь 1 жилд 30 өдрөөс дээш дундаж цалинг тэтгэмжийн мөнгөөр ажлаас гарах ажилтанд олгох” оор тогтоосон байдаг. Олголтонд хамрагдагсад нь ажилтны тоо 5-с дээш байдаг бүх аж ахуйн нэгжид ажилладаг ажилчин байх бөгөөд 1 жилээс дээш үргэлжлүүлэн ажилласан байх ёстой.
 
2. Гадаад ажилчдын тэтгэмжийн мөнгө
 
Гадаад ажилтан ч гэсэн 5-с дээш ажилчинтай компанид 1 жилээс дээш ажиллаж байгаад гарсан тохиолдолд тэтгэмжийн мөнгө авах нь зайлшгүй. Харин хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоогоор ажилладаг гадаад ажилтанд тусгай дүрэм журам бий. Өөрөөр хэлбэл <гадаад ажилчныг хөлслөн ажиллуулах тухай хууль тогтоомжийн 13-р зүйл>д гадаад ажилтныг хөлслөн ажиллуулдаг үйлдвэрийн эзэн нутаг буцах даатгалд сар бүрийн цалингийн 8.3%-ийг даатгалын компанид төлөх ёстой бөгөөд 1 жилээс дээш ажилласан ажилтан гарсаны дараа үүнийг шууд даатгалын компаниас хүлээн авна. Мөн <гадаад ажилчныг хөлслөн ажиллуулах тухай хууль тогтоомжийн 21-р зүйл>ийн дагуу, нутаг буцах даатгалын мөнгө 13 дахь сарын цалингаас бага тохиолдолд үйлдвэрийн эзэн зөрүү мөнгийг ажилтад олгох ёстой.
 
3“А”ын 13 дахь сарын цалингаа авах дэс дараа
 
 “А” юун түрүүнд нутаг буцах даатгалд бүртгүүлэн шууд хүлээн авч үйлдвэрийн эзнээс зөрүүг авах ёстой. 13 дахь сарын цалинг ажлаас гарсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор үйлдвэрийн эзэн ажилтанд олгох ёстой бөгөөд үүний дараа тус орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн шинэчлэлийн удирдах тасагт өргөдөл гаргах боломжтой. Зөвхөн хүчингүй болох хугацаа нь 3 жил тул ажлаас гарснаас хойш 3 жил өнгөрвөл хуулиар шийдэх боломжгүй болно.
 
4. 13 дахь сарын цалинг авах үед хэрэгтэй бичиг баримт
 
Гадаад ажилтан нутаг буцах даатгалын мөнгөө хүлээн авахын тулд банкны дэвтэр, гадаад иргэний үнэмлэх болон паспорт зэрэг хувийн гэрчилгээ хэрэгтэй. 13 дахь сарын цалингаа тодорхой тооцохын тулд ажилласан хугацаа, сүүлийн 3 сарын цалингийн нарийвчилсан тооцоо болон цалингаа хүлээн авсан хадгаламжийн дэвтэр мөн гадаад иргэний үнэмлэх заавал хэрэгтэй.
 
* Энэхүү зөвлөгөөг бичсэн Ким Вонгён, Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төвийн зөвлөгөө өгөх тасагт ажиллаж байна.
☎1644-0644
 
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN