Цагаач ажилтны үйлдвэрлэлийн осол
Цагаач ажилчдын үйлдвэрлэлийн осол сүүлийн хэдэн жилд тасралтгүй нэмэгдсээр байна. Ийм байдал нь 2 янзын зүйлээс шалтгаантай гэж тайлбарлаж болох юм. Цагаач ажилчдын үйлдвэрлэлийн осол тасралтгүй нэмэгдэж байгаа нь нэг талаас идэвхгүй хандлага, нөгөө талаас өнгөрсөн хугацаанд далдлан нууж байсан нь багассан эсвэл сайн мэдэхгүйгээсээ болж зүгээр өнгөрөөж байсан осол одоо илэрч байгаа нь идэвхтэй харагдаж байна.
Гадаад дадлагажигч
бусад гадаад иргэн(хууль бус хүмүүс хамрагдана)
хууль ёсны гадаад иргэн
2009 оны 11 сар хүртэл гарсан цагаач ажилтан осолд өртөгсөд нийт 4,736 хүн. Цагаач ажилчдын тоо ойролцоогоор 500 мянга дотор гэвэл 100 хүн тутамд 1 хүн осолд орсон бөгөөд нуун дарагдуулсан болон мэдэгдээгүй ослыг хамруулна гэвэл өшөө олон осол гарч байна гэж хэлж болно. Үйлдвэрлэлийн ослыг осол ба өвчин гэж ялгасан тохиолдолд, ослоос үүдсэн хохирогч 95 хувиас дээшхийг эзэлж байна(солонгос ажилчины хувьд, ослоос үүдсэн хохирол ойролцоогоор 85 хувьд хүрч байна)..
Өөрөөр хэлбэл химийн бодисонд хордох, нурууны өвчтэй болох, тархи судас болон зүрх судастай холбоотой өвчин гэх мэт өвчнөөс үүдсэн хохирол харьцангуй бага хувийг эзэлж байна. Ийм өвчин нь өвчин мэдэгдэх үе хүртлээ удаан хугацаа зарцуулж, гаднаа илэрдэггүй тул үйлдвэрлэлийн осолд оруулж чаддаггүй гэдгээр тодорхойлогдож болно. Ажиллаж байх явцад үйлдвэрлэлийн осол яалт ч үгүй гарч болзошгүй байдаг. Гол нь энэ жил үйлдвэрлэлийн ослоор зовж буй гадаад ажилчдыг багасгах үүднээс үйлдвэрийн эзэн ба цагаач ажилтан бүгд хүчин зүтгэх хэрэгтэй.