HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Ялгаварлан гадуурхсан үзлийг зогсооё

    Ялгаварлан гадуурхсан үзлийг зогсооё
    Admin     2010/04/26 10:34 am
 
 
 3 сарын 21 ны өдөр, Дэлхийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх өдрийг угтан
Ялгаварлан гадуурхсан хэл хэрэглэлтийг одоо зогсооё
 
Одоо “Олон соёлт” гэдэг үг бидэнд хангалттай дасал болсон. Гэвч Солонгосын нийгэмд гадаад иргэнийг ялгаварлах, олон соёлт гэр бүлийг гадуурхан харьцах явдал нөгөө л хэвээр элбэг оршсоор байна. Ийм байдал хэл яриагаар дамжин илрэх төдийгүй “үг” ээр гадуурхах нь бодит юм.
2009 онд нэгэн интернет дэлгүүрийн зар арьс өнгөөр ялгаварлах маргаанд автаж байсан. “Энэ чинь ямар ягаан өнгө юмуу, арьсны өнгө л байна ш дээ” хэмээсэн энэ зарын үгэнд учир шалтгаан нь байлаа. Ийнхүү дасал болон хэрэглэгддэг үг болхоор огтхон ч анзаардаггүй хүмүүс байх бөгөөд “арьсны өнгө” гэдэг үг арьс өнгөөр ялгаварлах шинжийг агуулсныг мэддэггүй хүмүүс ч их байдаг. Азаар “арьсны өнгө” нь гадаад иргэдэд үл зөвшөөрөгдөх, ялгаварласан ухамсарыг суулгана гэсэн сануулга авч “чангаазны өнгө”өөр солигдсон. Мөн “Кореан” “Азиан”ы хоорондох хүүхдийг нэрлэсэн “Кушиан” ч гэсэн яг адил юм. Холбогдогч талууд ялгаварлан гадуурхах үг хэмээгээд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдэг үүднээс олон соёлт хэмээх үгээр сольсон боловч энэ нь ч гэсэн солонгос хүн, солонгос хүн бус гэдэг утгаар ялгаж байгаан бишүү гэсэн шүүмжлэлд өртөөд байна.
2007 оны 8 сард НҮБ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх хорооноос “Эрлийз” гэдэг үгийг гадуурхсан утгатай гэж үзээд Солонгос олон үндэстэнтэй нийгэм болохыг хүлээн зөвшөөрч “нэг үндэстэн” хэмээх имижийг даван туулахыг зөвлөжээ.
Хамгийн сүүлд улсын хэл зохиолын хүрээлэнгээс “Ийм үгэнд тийм утга?: ялгаварлал болон туйлширсан бодлыг төрүүлдэг үгс”ийг нийтэлжээ . Бидний огтхон ч анзааралгүй хэрэглэдэг үгс тухайн үеийн байдлаа дагаад бусдыг ялгаварлан гадуурхах утгаар ойлгогддог учраас аль болох “ижил утгатай өөр үг”ийг хэрэглэж байхыг зөвлөж байна.
 
*편견을낳는차별언어들* Туйлширсан бодлыг төрүүлдэг ялгаварласан үгс
 
살색, 코시안, 혼혈, 순혈, 튀기, 짱개, 흰둥이, 검둥이, 코쟁이, 파란눈
Арьсны өнгө, Кушиан, эрлийз, цэвэр цус, холимог, цагаан арьстан, харь арьстан,том хамарт, цэнхэр нүд
 
-         Улсын хэл зохиолын хүрээлэн 2009, “Ийм үгэнд тийм утга?” хавсралт -
 
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN