HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > Ким Вонгён ажилтан “зөвлөгөө өгч байна

    Ким Вонгён ажилтан “зөвлөгөө өгч байна
    Admin     2010/04/26 10:02 am
5. [Ким Вонгён ажилтаны “одоо зөвлөгөө өгч байна ~]
 
Паспорт, гадаад иргэний үнэмлэхийг буцааж өгнө үү!
 
Дэлхий дээр хаана ч явсан өөрийгөө нотлохын тулд улсаас гаргасан биеийн байцаалт үнэмлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа гадаадад оршин суух үед олон улсад хил нэвтрэх гадаад паспортыг заавал биедээ авч явах ёстой. Мөн тогтоосон нөхцөл дүрэм(иргэний бүртгэл мэдээллийн хуулинд 90 өдрөөс дээш хугацаанд дотоодод оршин суух тохиолдолд гадаад иргэний үнэмлэхийг бүртгүүлэн авах ёстой)ийн дагуу гадаад иргэн үнэмлэхээ биедээ авч явах ёстой бөгөөд байхгүй тохиолдолд торгууль төлнө.
 
Харин ① гадаад ажилтан ажиллуулдаг үйлдвэрийн газарт гадаад ажилтны паспорт, иргэний үнэмлэхийг албадан авч хадгалах тохиолдол их гарч байна. Гадаад ажилтан эргүүлэн өгөхийг шаардсан боловч шалтгаангүйгээр эсэргүүцэн буцааж өгөөгүй. Гэвч ямар нэг учир шалтгаантай байлаа ч гэсэн гадаад ажилтны хувьд паспорт, гадаад иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтэр зэргийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн эзэн албадан авч хадгалах нь гарцаагүй үйлдвэрийн эзэний хууль бус үйлдэл юм.
 
② Гадаад ажилтны паспорт, гадаад иргэний үнэмлэхээр банкны дэвтэр гаргуулж нутаг буцах даатгалын төлбөр зэргийг компаниас хууль бусаар авах болон бусад хууль бус үйлдэл(залилан, хууль бус арилжаа утасаар залилах , худал ярих гэх мэт)д хамрагдаж гадаад ажилтан хохирогч болох тохиолдол ч гарч байна.
 
Үүнтэй адил үйлдвэрийн эзэн гадаад ажилтны зөвшөөрөлгүйгээр паспорт, иргэний үнэмлэх, банкны дэвтэр зэргийг албадан хадгалах болон бусад зорилгоор ашиглах тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн хууль, хөдөлмөрийн үндсэн хуулийг зөвчсөн хэргээр, иргэний бүртгэл мэдээллийн алба, цагдаагийн газар, хөдөлмөрийн яам зэрэгт мэдэгдэн буцаан авч болно. Ийм хууль бус үйлдэл гаргасан үйлдвэрийн эзэн 3 жилээс доош цагдан хорих мөн 20 сая воноос доошхи торгуулиар шийтгэгдэх болно.
 
*Эхийг бэлтгэсэн Ким Вонгён ажилтан Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төвийн зөвлөгөө өгөх хэлтэст ажиллаж байна.
☎1644-0644
 
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN