HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > 2010 он хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт

    2010 он хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт
    Admin     2010/04/26 9:32 am

 

Хамгийн бага цалин (2010.1.1 хэрэгжүүлэх)

 

 
*Хэрэгжүүлэх хугацаа : 2010.1.1~2010.12.31
*Хамгийн бага цалингийн хэмжээ
Цагийн цалин 4,110 вон, цаг сунгасны цалин цагт (4,110X1.5=6,165 вон), шөнийн ээлж буюу илүү цагийн цалин (4,110X0.5=2,055 вон)
Өдөрт (8 цаг) 32,880 вон
Сарын цалин (20 –с дээш ажилтантай газар / долоо хоногт 40 цаг, сард 209 цаг) 858,990 вон,
Сарын цалин (20-с доош ажилтантай газар / долоо хоногт 44 цаг, сард 226 цаг) 928,860 вон,
*Хэрэгжүүлэх хүрээ : Ажилтантай бүх үйлдвэрлэл болон үйлдвэрийн газарт хэрэгжүүлэх
*Багасгасан хэмжээний хэрэгжүүлэлтэнд хамрагдагсад
-Дадлагад байгаа хүн дадлагад гарсан өдрөөс эхлэн 3 сарын дотор 10% багасган хэрэгжүүлэх боломжтой
-Хөдөлмөрийн яамны сайдын зөвшөөрөлтэй хяналт шалгалтанд ажил эрхэлж буй хүн 20% багасган хэрэгжүүлэх боломжтой
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Дахин хөлслөн ажиллуулах тухай (2009. 12.10 хэрэгжүүлэх)
 
- Ажиллах хугацаа(3 жил) нь дууссан гадаад ажилтныг дахин ажиллуулахад бүртгүүлэх үед урьд нь тогтоосон 1 сар нутаг буцах нөхцлийг халан, нутаг буцалгүйгээр 1 удаа 2 жилээс доош үргэлжлүүлэн ажиллуулна. (энэ хугацаанд ажлын газраа өөрчлөхийг зөвхөн 2 удаа хүлээн зөвшөөрнө).
 
3. Үйлдвэрийн газраа өөрчлөх тухай (2009. 12.10 хэрэгжүүлэх)
 
- Гадаад ажилтан үйлдвэрийн газраа өөрчөхийг (3 удаа) хязгаарласан тоо, гадаад ажилтны хариуцлагаас бус бол (25-р бүлгийн 1-р зүйлийн 2: амрах, ажил хаяхаас гадна гадаад ажилтны хариуцлагаас бус учир шалтгаанаар тухайн үйлдвэрийн газарт ажилтан үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гэж хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд) өөрчлөх тоонд хамрагдахгүй.
- Үйлдвэрийн газраа өөрчлөх тохиолдолд ажил олох хугацааг 2-с 3 сараар сунгах.
- Үйлдвэрийн газраа өөрчлөх учир шалтгааны нэмэлт :үйлдвэрийн газрын ажилтны нөхцөл хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс өөр тохиолдолд, хөдөлмөрийн нөхцөл зөрчих гэх мэт хөлслөн ажиллуулагчийн зохисгүй харьцаанаас үүдэн нийгмийн ерөнхий ухагдахуун болох хөдөлмөрийн гэрээг сахихад бэрх тохиолдолд
 
4. Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухай (2010.4.10 хэрэгжүүлэх)
 
- 1 жилээс доош хугацаагаар хязгаарлагдсан гадаад ажилтан болон ажиллуулагчийн хөдөлмөрийн гэрээний хугацааг ажилд орох нөхцлийн хүрээнд харилцагч талуудын зөвшилцөл дор тогтооно.
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN