HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > Мөнгөн арилжаа #2. Эргүүлэн авах (Хуулийн зөвлөгөө)

    Мөнгөн арилжаа #2. Эргүүлэн авах (Хуулийн зөвлөгөө)
    Admin     2009/12/20 4:43 pm
  
[Зөвлөгөө] Мөнгөн арилжаа #2. Эргүүлэн авах  
 
Хуулийн зөвлөгөө
 
Харилцагч этгээд зээлсэн мөнгөө өөрийн амласан хугацаандаа эргүүлж өгвөл ямар ч асуудалгүй боловч тэгэхгүй тохиолдолд хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
 
1.  Эхлээд харилцагч этгээдийг сайтар шалгасны дараа шуудан дээр очиж өргөдөл(үйл явдлын талаар хүүрнэх) гаргана.
2.  Тэгээд ч өрөө төлөхгүй бол шүүхэд заалдах хэрэгтэй. Шүүхэд заалдах мөнгөний хэмжээ 20 саяас доош тохиолдолд жижиг шийтгэлийн систем ашигласнаар таны цаг болон мөнгийг хэмнэх болно.
3.  Шүүхэд заалдах тохиолдолд харилцагч этгээдийн хөрөнгийг бүртгэн битүүмжлэх нь зүйтэй. Тэгснээр харилцагч этгээд санаатайгаар хөрөнгийг булаан авахыг зогсоож чадах бөгөөд шүүхийн шийдвэр гарангуут шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх боломжтой юм.
 
4.  Эд хөрөнгийг битүүмжлэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх боломжтой бол газар мөн орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө, байрны түрээсний мөнгө, 3-дахь этгээдийн нөхөн төлүүлэх эрх, авто машин, үйлдвэрийн тоног төхөөрөмж, харилцагч этгээдийн цалин болон телевизор, хөргөгч зэрэг гэр ахуйн бараа ч гэсэн тодорхой хэмжээнд битүүмжлэх боломжтой юм.
5.  Шүүхийн шийдвэр гарвал шүүхээс мэдэгдэл хуудас авснаар, гүйцэтгэх ажилтанд битүүмжлэх эд зүйлсийн талаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх өргөдөл гаргана. Битүүмжлэх эд зүйлс нь дуудлага худалдаанд орсноор мөнгөн дэвсгэрт болж төлөгдөнө.
6.  Харин хуулийн дагуу эхэнд нөхөн олговор авах зээлдэгч нь авлагын хэмжээг тогтоосны дараа үлдсэнийг нь мөнгөөр буцаан авах боломжтой юм.
 
Бусад
 
Зээлдэгч шүүхэд заалдсан ч зээл авагч нь хүрэлцээтэй хөрөнгө байхгүй тохиолдолд хохирол амсахаас өөр аргагүй юм. Энэ тохиолдолд дараахийн адил хариу арга авах боломжтой юм.
1.  Мөнгө эргүүлэн авах эрхийн хүчингүй болох хугацаа нь өргөдөл гарснаас хойш 10 жил бөгөөд худалдааны гүйлгээнээс үүссэн авлага нь 5 жил, цалингын авлага 3 жил боловч шүүхийн шийдвэр авсан бол тэрнээс хойш 10 жилийн дотор нөхөн төлүүлэх эрхийн үйл ажиллаа хийх боломжтой . Мөн авлагын хүүний талаар тусгай гэрээ хийгээгүй байсан ч жилд 5 хувь, шүүхийн шийдвэр гарсан бол зээл авагч жилд 20% хувийн хүү өгнө.
2.  Түүнчлэн зээл авагч санаатайгаар хөрөнгөө нуугдан дарагдуулах тохиолдолд эрүүгийн хэргээр хүч хэрэглэн ял шийтгэлээс гарах талаар заалдах, иргэний хэргээр шүүхэд зарга үүсгэх боломжтой.
3.  Нэмэлт мэдээлэл: Мөнгөний хүү тогтоох хууль (хувь хүн, бүртгэлгүй хувиар зээлдүүлэгч хамаарна) дээд талын хүүний хэмжээ жилд 30%, бүртгэлгүй хувиар зээлдүүлэгч жилд 49% хүүтэй бөгөөд давах тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN