HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Холимог органик бодисын хайлуулалтаас үүдсэн мэргэжлийн өвчин үүсгэх бодит жишээ ба урьдчилан сэргийлэлт

    Холимог органик бодисын хайлуулалтаас үүдсэн мэргэжлийн өвчин үүсгэх бодит жишээ ба урьдчилан сэргийлэлт
    Admin     2009/12/20 1:40 pm
  
[Аюулгүй ажлын талбар, эрүүл ажилтан]
 Холимог органик бодисын хайлуулалтаас үүдсэн мэргэжлийн өвчин үүсгэх бодит жишээ ба урьдчилан сэргийлэлт
 
Хөлөг онгоцны барилга байгууламжийн аж ахуйд шүршдэг(spray-painting) будгийн ажил хийж байсан А-д гар чичрэх, толгой өвдөх, нойргүйтэх шинж тэмдгүүд илэрсэн нь энэ ажлыг ойролцоогоор 5 жил хийснээс хойш байв.
Үүнээс хойш аажмаар муудаж нойрсуулах эм зэргийг хувиараар ууж байгаад сэтгэц мэдрэлийн тасагт очиход үр дүн нь гансрах өвчний шинжтэй онош гарчээ. Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг дэмжих сангийн лабораторийн ажилтан бодисын шинжилгээг хийсний дараа энэ ажилтаны өвчний шинж тэмдэг нь холимог органик бодисын хайлуулалтанд удаан хугацаанд өртсөнөөс болж үүссэн гэдэг нь тогтоогджээ. Ийм байдлаар удаан хугацаанд органик бодистой орчинд ажилласнаас үүссэн мэргэжлийн өвчин нь аягүйтвэл хувь хүний өвчлөлт болон түр зуурын шинжтэйгээр илэрч олигтой эмчилгээ, нөхөн төлбөр ч авч чадахгүй мөн эмчилгээний үеийг орхигдуулах нь даамжирч байдаг.
 
Органик хайлш нь thinner, солвэнт зэрэг аливаа бодисыг хайлуулдаг шинж чанартай органик химийн бодис юм. Энэ бодис нь тухайн материалын холимог, угаалга, хуванцар үйлдвэрлэл гэх мэт үйлдвэрлэлийн талбарт ихээхэн ашиглагддаг. Органик бодис нь өндөр даралттай, уурших шинж чанартай бөгөөд амьсгалын эрхтэн, арьсаар дамжин бие махбодид шингэж мэдрэлийн системийн өвчлөлт, хоол боловсруулах эрхтний, цусны улаан бөөм үүсгэх өвчин үүсгэдэг.
 
Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулинд органик бодистой орчинд ажиллах ажилтаны эрүүл мэндийн хохирлыг урьдчилан хамгаалахын тулд үйлдвэрийн эзэн, ажилтан хоёр арга хэмжээ авах ёстой зүйлсийг журам болгож байгаа. Эхлээд үйлдвэрийн эзэн ажлын хэлбэр, арга барилд тохирсон биеийн хэсгийг бохирдлоос хамгаалах багажийг суурилуулж органик хайлшийн нөлөөг хамгийн бага болгох хэрэгтэй.
 
Ажилд орж буй ажилтанд органик хайлштай ажиллахад зүүх маск зэрэг зохих хувийн хамгаалах хэрэгслээр хангаж ажилтанд үүнийг заавал хийлгэх талаас нь удирдах хэрэгтэй. Тухайн бодистой харьцаж буй ажилтанд тогтмол хугацаанд эрүүл мэндийн шинжилгээг хийлгэж, ашиглаж буй бодисын талаарх хорт, аюултай шинж чанарыг ажилтанд мэдүүлж хэрэглэх аргыг заах хэрэгтэй. Мөн ажилтан үйлдвэрийн эзэний аюулгүй байдлын зааврыг сайтар сахин биелүүлэх хэрэгтэй. Өөрийн ажиллаж буй үйлдвэрийн газар дахь хорт, аюултай нөхцлийг ойлгон ухаарч, үүнээс үүдэн гарч болзошгүй үйлдвэрлэлийн ослоос урьдчилан хамгаалах нь үйлдвэрийн эзэн, ажилтаны ухамсар юунаас илүү чухал юм.
 
                      
<Тавилгын үйлдвэрийн шүрших будгийн ажилын зураг >
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN