HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Удаан хугацаагаар бүртгэлгүй оршин суугаа гадаад иргэнд авах арга хэмжээг бэлтгэх хэрэгтэй.

    Удаан хугацаагаар бүртгэлгүй оршин суугаа гадаад иргэнд авах арга хэмжээг бэлтгэх хэрэгтэй.
    Admin     2009/12/20 1:38 pm
  
[Цагаачдын хүний эрх] 4. Удаан хугацаагаар бүртгэлгүй оршин суугаа гадаад иргэнд авах арга хэмжээг бэлтгэх хэрэгтэй.
 
 Өнгөрсөн 10 сарын 23ны өдөр 17 жилийн турш Солонгост амьдарсан Непаль иргэн Минү албадан гаргах явдалд өртсөн. 1992 оны 2 сард БНСУ-д ирсэн тэрээр 18 дахь жилдээ дотоодод оршин сууж байгаад өнгөрсөн 10 сарын 5-ны өдөр баривчлагджээ. Хэдийгээр хууль тогтоомжийн хувьд оршин суух эрх нь олгогдож чадаагүй байсан боловч Минү 1999 оноос 2003 он хүртэл гуанз, үйлдвэр, уутны үйлдвэр зэрэгт ажиллаж, 2003 оноос цагаач ажилтан, хөгжмийн урлагийн идэвхтэн, цагаач иргэдийн хэвлэл мэдээллийн идэвхтэнээр ажиллан Солонгосын нийгэмд олон соёлт нийгмийг мэдэгдэхэд хүчин зүтгэжээ. Түүний ийм үйл ажиллагаа нь ганцаараа ардчилсан үзэлтэй Солонгосын нийгэмд олон соёлын хэрэгцээг танилцуулж үүнийг хэвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ.
Улсын хүний эрхийн хамгааллын хорооноос өнгөрсөн 2002 оны 8 сарын 12ны өдөр Засгийн газрын “Гадаад иргэний хүн хүчний системийг өөрчлөн шинэчлэх арга барил”ын тухай санал тавьсан удаатай. Тухайн үед хүний эрхийн хорооноос өнөөг хүртэл засгийн газар гадаад иргэдийн хүн хүчнийг хуулийн цоорхойгоор явуулж хууль бусаар ажилд орох явдал бий болсон бөгөөд бүртгэлгүй гадаад иргэдийн дэг журам, оршин суух байдал манай нийгмийн бодит хэрэгцээнээс үүдсэн хөлслөн ажиллуулах явдлаас үүдэлтэй болох нь батлагдсан. Мөн хүний эрхийн хувьд бүртгэлгүй гадаад иргэнийг албадан гаргах арга хэмжээний явцад хэтрүүлсэн баривчилгаа, хяналт шалгалт гэх мэт хүний эрхэнд халдсан асуудал болж баригдсан бүртгэлгүй гадаад иргэнийг хүчээр хөөн гаргах бус шатчилсан бодлого хэрэгтэй гэж засгийн газарт санал тавьсан удаатай.
Иргэний бүртгэл мэдээллийн хуулийг зөрчсөн хүнийг албадан гаргах нь өнөөгийн бодлогыг эсэргүүцсэн явдал бус 10 жилээс дээш Солонгост амьдарч буй бүртгэлгүй гадаад иргэнийг барилчлах, хөөн гаргахаас илүү гэр бүлийн амжиргаа гэх мэт үндсэн эрхийг нь хамгаалах зүйл хэрэгтэй бөгөөд албадан баривчилгаа хэмээх тууштай бүрэн өөрчлөлт нь бүртгэлгүй гадаад иргэний асуудлыг шийдвэрлэхэд бэрх гэж бодож байна. Мөн ийм бодлого олон улсын нийгэмд БНСУ цагаач ажилтан зэрэг нийгмийн дорой нэгний хүний эрхэнд халдсан гэсэн түгшүүрийг төрүүлж болно.
Засгийн газрын статистик мэдээнд одоо бүртгэлгүй гадаад иргэн 2 сая орчимд хүрч байгаа бөгөөд үүний дунд 10 жилээс дээш оршин суугч 20 мянга орчим болох нь илэрсэн. Эдгээрийн талаар засгийн газар тогтсон нөхцөл болзол гаргаснаар манай нийгмийн гишүүнээр ашиглана гэвэл олон соёлт нийгмийн хөгжилд ч гэсэн ихээхэн тус нэмэр болно. Үүний дагуу Минү шиг удаан хугацаанд Солонгост оршин сууж аль хэдийн солонгосжсон цагаач иргэн түүний гэр бүлийнхнийг албадан буцаах бус тогтсоон болзол дор Солонгост хуулийн дагуу амьдрах арга хэмжээг бэлтгэх хэрэгтэй.
 
.
*Уг эхийг Улсын хүний эрхийн хорооны судалгааны тасгийн Мүн Ынхён бэлтгэлээ.
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN