HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой

    Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой
    Admin     2009/12/20 1:37 pm
[Цаг үеийн асуудал]
 
Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой
 
1948 онд НҮБ батласан Дэлхийн хүний эрхийн тунхагт бүх хүн эрүүл мэндээ хамгаалах эрхтэй гэж заасан. Ялангуяа эх орноо орхисон цагаач иргэдийн эрүүл мэндийн эрх нь тэдний оршин суудаг улс орноос хамгаалах үүрэгтэй. Гэтэл манай нийгэмд цагаач иргэдийн бодит байдал тэс өөр. Энд тэнд гарч буй үйлдвэрлэлийн осол, нийт цагаач иргэдийн 1 сая 200 мянган хүний дунд эрүүл мэндийн даатгалд бүртгэлтэй иргэн 30 хувьд ч хүрэхгүй байгаа нь эдгээр хүмүүсийг хаашаа ч үгүй байдалд оруулсныг баталж байна. Ийм утгаараа одоо угтаж буй Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэг байгуулагдсаны 10 жилийн ойн мэдээ өөр байна.
 
Өнгөрсөн 11 сарын 26 өдөр Солонгосын прэс төвд нээгдсэн Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ойн ёслол Солонгосын нийгмийн цагаачдын бодлогын өөрчлөлтийн дагуу цагаач иргэдийн эрүүл мэндийн байдлыг судалсан тайлан “Солонгосын нийгэм ба цагаач иргэдийн эрүүл мэнд”гийн хэвлэлтийн дурсгалт хурал зэрэгцэн боллоо. 1999 онд байгуулсан Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэг нь өнгөрсөн 10 жилийн турш цагаач ажилтан, хуримласан цагаач иргэн мөн дүрвэгсэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалж чадахгүй тэдний эмчилгээг дэмжиж хууль тогтоомж гаргах хөдөлгөөнийг явуулж байсан.
Хамгийн сүүлд хуримласан цагаач эмэгтэйчүүдийн ажлын байрыг ихэсгэх, эмчилгээний орчныг шинэчлэхийн тулд асрагч үйлчлүүлэн, дэмжих хүрээгээ өргөсгөж Непаль дүүрэгт эмчилгээний тосгон нээх гэх мэт цагаач иргэдийн эрүүл мэндийн орчинд шинэчлэлт хийхэд тэргүүлсээр ирсэн. Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн Ким Сонсү дарга, өнгөрсөн 10 жилийн хугацааг тэр хэвээр нь олон соёлт нийгэмд зориулсан цагаач иргэдийн эрүүл мэндийн эрхийг тэлэхийн төлөө бүх хүчээ дайчлах болно гэж сэтгэгдлээ хэллээ.
 
Цагаач иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Бомахэйндуны Дүра, Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн үйл ажиллагаа нь Солонгосын цагаач ажилтны түүхийн нэг зураасыг зурсан хэмээгээд цаашид хөгжин дэвжихийг ерөөлөө. Энэ өдөр үйл ажиллагаанд 10 жилийн турш цагаач иргэдийн эрүүл мэндийн эрхийн хамгаалалтанд хүчээ дайчилсаар ирсэн цагаач нийгмийн идэвхтэн, эрүүл мэндийн ажилтануудад гавъяаны шагнал гаруулж нөгөө талаар “Солонгосын нийгэм ба цагаач иргэдийн эрүүл мэнд” номын хэвлэлтийн дурсгалт хурал боллоо. Энэ удаагийн номыг гаргасан Хун Сүнён гишүүн, Солонгос хүн бус гадаад иргэний эрүүл мэндэд хүртэл анхаарах ёстой юу гэсэн асуудлыг дэвшүүлсэн хүмүүс их байвч эрүүл мэндийн цагаан номд тэмдэглэгдсэн жишээнээс үзвэл бидэнд хэрэгтэй болоод дагуулж ирсэн хүмүүсийг Солонгосын нийгэм ямар их хариуцлагагүй, үл тоомсорлосон байгааг мэдэх болно гэж ярьлаа.
Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой нь цагаач ажилтан, хуримласан цагаач иргэн, цагаач хүүхэд зэрэг манай нийгмийн гадуурхаж байсан эдгээрийн эрүүл мэндийн хамгаалж хүний эрхийг хайх явц байлаа. Гадаад ажилтаны эрүүл мэндийн эрх нь мэдээж байвал зохих үндсэн хөдөлмөрийн эрхэндээ захирагдан ажилласаар ирсэн 10 жилийн өмнөх цагаач иргэний халамжийн асуудал ба эрүүл мэндийн эрхийг өөрчлөн шинэчлэхэд анхаарлаа хандуулсан Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэг анхны сэтгэл зүрхээ тэр хэвээр хадгалан, цагаач иргэдийн эрүүл мэндийг сахихад зориулна гэдэгт найдаж байна.
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN