HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Өөрчлөгдөж буй хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо

    Өөрчлөгдөж буй хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо
    Admin     2009/12/14 2:44 pm

 

 
Өөрчлөгдөж буй хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо
 
Өнгөрсөн хугацаанд олон гайхлыг төрүүлж байсан хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөө өнгөрсөн 10 сарын 9-нд зарлагдсан. Тийнхүү шинээр өөрчлөгдсөн хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо нь үйлдвэрийн газраа өөрчлөх тоог хязгаарлах гэх мэт асуудлуудыг зарим нэг шинэчилсэн нь харагдсан. Шинэчилсэн төлөвлөгөөний гол агуулгыг үзвэл ....
 

*개정주요내용 Шинэчилсэн тогтоолын гол агуулга
.
1. Гадаад ажилчин болон үйлдвэрийн эзэний хоорондох хөдөлмөрийн гэрээний хугацаа : 1 жилээс доош → ажилчин болон үйлдвэрийн эзэний хоорондын зөвшилцөл дор, ажиллах хугацааны хүрээн дотор хөдөлмөрийн гэрээг өргөтгөх
2. Үйлдвэрийн газраа өөрчлөх ажил хайх хугацаа : 2 сар → 3 сар
3. Ажиллах хугацаа дуусахаас өмнө үйлдвэрийн эзэн дахин ажиллуулахыг хүссэн ажилчны хувьд, 2 жилийн доторх хүрээнд л дахин ажиллуулах боломжтой.
4. Олгогдоогүй цалин, үйлдвэрийн эзэний хүчирхийлэл гэх мэт гадаад ажилчдын хариуцлагаас бус шалтгаанаар үйлдвэрийн газраа өөрчлөх тохиолдолд үйлдвэрээ өөрчлөх тооны хязгаарлалтанд хамрагдахгүй.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ялангуяа гадаад ажилчдын сонирхлыг татаж буй дахин ажиллуулах шинэчилсэн тогтоолын агуулгад 2009 оны 12 сарын 10-с хойш үйлдвэрийн эзэн дахин ажиллуулахаар бүртгүүлж харин 2010 оны 1 сарын 9-ны өдрөөс хойш оршин суух хугацаа дуусах гадаад ажилчин нь тусдаа хилээс гарах шаардлагагүйгээр тухайн үйлдвэрийн газартаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
Ийнхүү шинэчилсэн тогтоол нь гадаад ажилчдын хөдөлмөрийн эрхийг сайжруулж үйлдвэрийн эзэний бэрх асуудлыг багасгана гэсэн үнэлгээг авсан боловч гадаад ажилчин болон үйлдвэрийн эзэн хоорондоо зөвшилцөж хөдөлмөрийн гэрээг сунгах боломжтой нөхцөл нь үйлдвэрийн эзэний санаагаар явагдана гэдэг нь гадаад ажилчин ба иргэний нийгмийн байгууллагын хандлага юм.
 
Энэ талаар хөдөлмөрийн яам гадаадын хүн хүчний бодлогын Ха Чанюн нарийн бичгийн дарга хэлэхдээ, хөдөлмөрийн гэрээ сунгагдсаны дагуу үүсэх гадаад ажилчдын хүний эрхийн халдлага нь үйлдвэрийн газраа өөрчлөх нөхцлийг багасган нөхнө гэжээ. Үйлдвэрийн эзэн болон ажилчин анх хийсэн хөдөлмөрийн гэрээний нөхцөл, бодит хөдөлмөрийн нөхцөлтэй өөр тохиолдолд үйлдвэрийн газраа өөрчлөх боломжтойгоор тогтоосон учраас урт хугацаат хөдөлмөрийн гэрээгээр гадаад ажилчин хохирох асуудлыг багасгах байр суурьтай. Энэ удаагийн шинэчилсэн тогтоол нь нөхцлийн дагуу хэрэгжих үе нь өөрчлөгдөх бөгөөд юун түрүүнд гадаад ажилчид, үйлдвэрийн эзэд түргэн хэрэгжүүлэхийг хүсч буй дахин ажиллуулах болон үйлдвэрийн газраа өөрчлөх нөхцөл нь ирэх 12 сарын 10-наас хэрэгжүүлэх бөгөөд бусад нөхцөл нь дараа жилийн 4 сарын 10-наас хэрэгжигдэх төлөвлөгөөтэй.
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN