Гахайны ханиадны тархалтаас урьдчилан сэрхийлэх арга хэмжээ
Засгийн газар “гахайны ханиад” халдварт өвчний аюултай үеийг одоогийн байдлаар ‘Сэрэмжлүүлэг’(Orange) ээс ‘Хүнд’(Red) гэж тогтоон гамшгийн эсрэг арга хэмжээ авах хэрэгсэлүүдийг суурилуулах гэх мэт ажилд оржээ. Хүнд шинж чанарт шилжиж буй гахайны ханиаднаас урьдчилан сэргийлэх журмыг толилуулъя
1. Гэнэт халуурах шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ амьсгалын эрхтэн өвчлөх тохиолдолд ажилтан яаралтай эмчлүүлж ажилдаа утсаар мэдэгдсэний дараа аль болох ажилдаа явахаас зайлсхийнэ.
※ Гэнэт халуурах шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ амьсгалын эрхтэн өвчлөх : 7 хоногийн дотор 37.8℃дээш халуурах болон үүний хамт нус гоожих, хамар битүүрэх, хоолой өвдөх, ханиалгах зэргийн аль нэгээс дээш илрэх тохиолдолд
2. Гараа байнга угааж, гараараа нүд, хамар амаа оролдохоос зайлсхийх хэрэгтэй.
3. Ханиалгаж найтаахдаа сальфетка болон нусны алчуур, хувцсаараа ам хамраа хаах, жирийн үед аль болох маск зүүх
4. Томилолт болон хүн олон цугласан газар очиж ирчихээд заавал гараа угаах
5. Ажил хийхийн өмнө болон хийсний дараа ус гоожуулж савангаар 20 секундээс дээш сайтар гараа угаана. Савангаар угаахад бэрх тохиолдолд спиртийн холимогтой гар ариутгагчийг хэрэглэх
6. Ажлын хэрэгсэл, утас, компьютер гэх мэт байнга ашигладаг техник, бараа материал зэргийг цэвэрхэн байлгах. (лагс гэх мэт ариутгах хэрэгсэлийг ашиглах)
7. Тохирох тэжээллэг зүйл хэрэглэх, спортоор хичээллэж тамхи татахаас татгалзан эрүүл мэндээ хамгаалах
※ Материал бэлтгэсэн : Өвчинтэй тэмцэх төв ☏129
※ Орчуулгатай танилцуулга хэрэгтэй үед Help Line ☏1644-0644