MNTV нэвтрүүлгийн танилцуулга
Цагаач иргэдийн шууд ярилцлагыг толилуулах
MNTV –гээр цагаач иргэдийн үнэн бодит яриаг харуулсан Ток шоу! цагаач иргэдийн шууд ярилцлагыг толилуулна. Удаан хугацаанд солонгост амьдрахдаа мэдэрсэн бодол санаа, инээдэмтэй явдал, алдаа оноог хүртэл өгүүлсэн цагаач иргэдийн илэн далангүй ярианд анхаарлаа хандуулъя.
Солонгос хэлний дунд шат-2 ийг нэвтрүүлнэ
MNTV –гээр солонгос хэлний дунд шат-2 ийг толилуулна. Илүү гүнзгийрсэн хэлзүйн дүрэм болон системчилсэн тайлбартайгаар цагаач иргэдийг солонгос хэлний ойлголтонд тус дэм болох “амжиргааны солонгос хэл-2” нэвтрүүлгийг үзэгчид та бүхэн өргөнөөр үзэхийг хүсч байна.