HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > Цалингаа авч чадахгүй байвал хэрхэн авах тухай

    Цалингаа авч чадахгүй байвал хэрхэн авах тухай
    Admin     2009/09/07 4:05 pm
 
Цалингаа авч чадахгүй байвал хэрхэн авах тухай
 
Тайланд ажилчин Н сүүлийн 2 жил ажилласан компаниа сольжээ. Гэвч түүнээс хойш 3 сар өнгөрсөн ч өмнөх компаниас 2 сарын цалин, ажлаас халагдсаны мөнгөө авч чадахгүй байна. Компаний захирал нь байдал хэцүү байгаа тул түр хүлээгээч гэсэн үгийг давтсаар өнгөрсөн долоо хоногоос утсаа ч авахаа больжээ.
 
 Гэрээт ажилчдын системийн дагуу бол Солонгост ажиллаж байгаа гадаад ажилчид ньхуулийн дагуу солонгос ажилчидтай адил байх зарчимтай. Тийм учраас цалин хөлсөө авч чадаагүй тохиолдолд нөхөн авах арга зам нь гэсэн адил байна. Зөвхөн ажил эрхлэх, ажлын байр солих, ажлаас халагдах зэрэг нь “Гадаад ажилчдыг ажиллуулах тухай хууль”, Улсын хилээр орж, гарах тухай хуулинд заасны дагуу хязгаарлагдаж байдаг нь л өөр байна.
 
Цалин хөлсөө авч чадахгүй байх нь ажилчин хүнд хамгийн их тохиолддог ба хэлбэрийн хувьд цалин эсвэл ажлаас халагдсаны мөнгө олгогдохгүй байх, хугацаа хойшлогдох, шударга бусаар суутгал хийгдэх зэрэг багтана. Цалин нь ямар ч саадгүй олгогдож байх ёстой бөгөөд ажил олгогч, ажилчин хоёр тохиролцон тодорхой нэгэн өдрийг цалингийн өдөр болгон тогтоож (долоо хоногийн цалин, сарын цалин г.м) тухайн өдөр олгох ёстой. Ажил олгогч тогтоосон өдөрт цалинг олгоогүй бол тэр өдрөөс эхлэн цалин олгогдоогүйд тооцно. Гэхдээ цалинг олгох ёстой өдрөөс 14 хоног өнгөрсний дараа ч гэсэн цалинг олгоогүй тохиолдолд л хуулийн дагуу өргөдөл гарган асуудлыг шийдвэрлүүлж болно.
 
Цалингаа авч чадахгүй байгаа бол харьяа дүүрэг, хотын Хөдөлмөрийн яамны байцаагчид хандан өргөдөл гаргах юм уу, ААН-ийн захирлыг Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулж өгөхийг хүсэн шүүхэд хандаж болно.
Асуудал шийдэх шат дараалал нь дараахтай адил байдаг.
Уулзаж зөвлөгөө авах — Гомдол гаргасан өргөдлийг хүлээн авах — Ажилчин болон ААН-ийн захиралд зарлан дуудах өгөх — Үнэн эсэхийг тодруулан шалгах — Хууль зөрчсөн нь тогтоогдвол цалинг олгох тушаал өгөх зэргээр асуудлыг шийдвэрлэх — Шийдвэрийг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэх (Цалин олгохгүй байгаа ААН-ийн захирал нь 3 хүртэл хугацаар ял эдлэх юм уу 20 сая вон хүртэл мөнгөн торгууль хүлээж болно) – Хуулийн дагуу гаргасан шийдвэрийн дагуу цалинг олгохгүй байгаа тохиолдолд Хөдөлмөрий яамнаас “Цалинг олгоогүй нь үнэн болох тухай баталгаа”-г гаргуулан авч иргэний шүүхэд хандан өргөдөл гаргах хэрэгтэй.
 
Ажил олгогч нь 6 сараас дээш хугацаанд ажил үйлчилгээ явуулсны дараа дампуурсан тохиолдолд олгогдоогүй цалин, сул зогсолтын мөнгө-цалин, ажлаас халагдсаны мөнгө-13 дах сарын цалин зэргийг Хөдөлмөрийн яаманд хандан өргөдөл гаргаж болох бөгөөд дампуурсан нь үнэн эсэхийг нягтлан Хөдөлмөрийн яам нь тухайн ажил олгогчийн өмнөөс олгоно. (Цалингийн өрийг баталгаажуулах тухай хууль Өрийг төлөөлөн барагдуулах систем)
Үүнд анхаарах зүйл бол цалингийн өрийг барагдуулах хүчинтэй хугацаа нь 3 жил юм. Өөрөөр хэлбэл цалингийн өр үүссэн өдрөөс (цалин олгох өдөр, ажлаас халагдсан өдөр) хойш 3 жил өнгөрвөл хуулийн дагуу хамгаалалт авч чадахгүй болно гэсэн үг болно.
Мөн баталгаат даатгалд хамрагдсан эсэхийг тодруулан өргөдөл гаргавал авч чадаагүй цалинг Сөүл баталгаат даатгалаас олгож болно. (Гадаад ажилчдыг ажиллуулах тухай хуулийн 23-р зүйл)
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN