HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Зарлал > Гадаад ажилчдын нутаг буцахад зориулсан сургалт

    Гадаад ажилчдын нутаг буцахад зориулсан сургалт
    Admin     2009/09/07 3:55 pm
Гадаад ажилчдын нутаг буцахад зориулсан сургалт
 
Гадаад ажилчдын ярьдаг “Korean Dream” гэдэг нь эх нутагтаа гэр бүлийнхэнтэйгээ элбэг
хангалуун амьдрахад хүрэлцээтэй мөнгийг олох явдал юм. Гэтэл яг нутаг буцах үе нь
болоход гадаад ажилчид эх нутагтаа очоод ямар ажил хийх вэ гэдэг асуудал тэдний
санааг зовооно. Гадаад ажилчдад нутаг буцах нь баяр хөөртэй явдал боловч түүний
хамт сэтгэл түгшээсэн бас нэг асуудал болдог тул Хуасон хот тэдэнд зориулж
эрчимжүүлсэн сургалтыг явуулж эхэлжээ.
 
Өнгөрсөн 7 сарын дундуур Хуасон политек их сургуульд Филлипин ажилчдын автомашин засвар үйлчилгээний дадлага ид өрнөж байлаа. Нутаг буцах гэж буй ажилчдад зориулан, Хуасон хотод 7 хоног бүрийн ням гаригт 4 цаг заан, нийт 16 долоо хоногийн турш автомашины засвар үйлчилгээний сургалт явуулж байна. Энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан Хуасон хотын Эмэгтэйчүүдийн гэр бүлийн хэлтсийн дарга И Ёнгү, автомашины засвар үйчилгээ, техник технологид сонирхолтой Филлипин ажилчид ихэсч бараг хувааж хийх хэмжээнд хүрсэн бөгөөд ид халуун өрнөж буй энэхүү сургалтын явцыг хараад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр гадаад ажилчдын оролцох хувь ихэсч байгаагийн хэрээр цаашид гагнуур болон засал чимэглэл гэх мэт янз бүрийн нутаг буцахад нь зориулсан сургалтын программыг явуулах төлөвлөгөөтэй гэв.
 
Энэ өдрийн сургалтанд Солонгосын политек их сургуулийн мэргэшсэн багш нар лекц
уншиж англи хэл дээр шууд орчуулан явагдсан бөгөөд багшийн тайлбарыг шууд ойлгох
боломжтой болоод тэрүү Филлипин ажилчдын идэвх гайхалтай байлаа. Нэг сар гаран
үргэлжилсэн энэхүү сургалтын хугацаанд хамрагдаагүй хүмүүс бараг байхгүй гэж байсан.
Учир нь тэд бүгд нутагтаа очоод жижиг засвар үйлчилгээний газар ажиллуулах юмуу эсвэл
автомашин завсар үйлчигээний компанид ажилд орох мөрөөдөлтэй гэж байлаа. Тэдний
дунд дараа жил нутаг буцах гэж буй Алекс, сургалтанд хамрагдаад Филлипиндээ жижиг
засвар үйлчилгээний газар ажиллуулахыг хүсч мөрөөддөгөө хэлсэн бөгөөд ирээдүйнхээ
төлөө хичээнгүйлэн зүтгэж буй түүний дүр төрхөнд “Korean Dream” аль хэдийн бодитоор
хэрэгжиж байлаа.
 
Нутаг буцах гэж буй гадаад ажилчид, гэрийнхэнтэйгээ уулзах баяр хөөрийн хамт юун
түрүүнд сэтгэл түгшээсэн нэг асуудалтай тулгардаг гэцгээв. Солонгост хүнд бэрхээр олсон хэдэн төгрөгөө дэмий үрчих юм биш байгаа, нутагтаа очоод юу ч хийж чадахгүй юм биш байгаа гэсэн айдас бас зэрэгцэнэ. Ирээдүйдээ урьдчилан бэлтгэж буй энэхүү сургалт өргөжин эрчимжвэл, гадаад ажилчид өөрсдийн нутаг буцахад санаа зовоосон асуудал төдийгүй тэдэнд санаа тавьж буй Солонгосын нийгэмд ч гэсэн ихээхэн тус дэм болох юм.
 
 
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN