HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Зарлал > MNTV Хөтөлбөрийн танилцуулга

    Гадаад ажилчдад зориулсан тусгай эмнэлэг байгуулагдсаны 5 жилийн ой
    Admin     2009/09/07 3:51 pm

Гадаад ажилчдад зориулсан тусгай эмнэлэг байгуулагдсаны 5 жилийн ой

 
Дэлхийд хамгийн анх байгуулагдсан гадаад ажилчид болон солонгос гаралтай иргэдэд
зориулсан тусгай эмнэлэг байгуулагдсаны 5 жилийн ойг угтлаа.
 
Өнгөрсөн 2004 оны 7 сард Сөүл хотын Гарибунд нээлтээ хийсэн энэхүү эмнэлэг нь
эмчилгээний зардал байхгүйн улмаас татран өвчин, мухар олгойн үрэвсэлээр нас бардаг
гадаад ажилчдыг амьдруулахын тулд хуулийн этгээд “Дэлхий даяар хайрыг дамжуулах”
төвийн үүсгэн байгуулсан дэлхийд хамгийн анхны гадаад иргэдэд зориулсан тусгай
эмнэлэг юм. Гадаадынхны хүнд бэрх байдлыг харгалзан эмчилгээ болон хэвтэж эмчлүүлэх,
мэсэл засал хийх зэргийг үнэгүй явуулж буй энэхүү эмнэлэг нь үйл ажиллагаагаа зогсоох
хямралд олон удаад өртөж байжээ. Тийм тулгамдсан хэцүү үед нэг ч удаа үнэгүй эмнэлэг
хэмээх нэрээ орхиогүй нь гадаад ажилчдын бодит байдлыг ойлгож тусладаг спонсоруудын
ач тус гэж “Дэлхий даяар хайрыг дамжуулах” төвийн захирал Ким Хэйсон өгүүллээ.
 
Байгуулагдсан даруйдаа эмнэлгийн үндсэн тоног хэрэгслээр хүртэл дутмаг байсан боловч, 5 жилийн дараа буюу одоо гадаад ажилчдад зориулсан уг эмнэлэг нь 30-с дээш өвчтөнийг хэвтүүлэх өрөө, 20 эмч ажилчинтай байгууллага болжээ. Анх байгуулагдсан үедээ гадаадынхан болон хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүдэд зориулсан эмнэлэг байдаг гэсэн сургаар анх эмчилгээгээ эхэлсэн ба ганц хоёр хүнтэй эхэлж байсан бол 5 жилийн дараа энэ газрыг зорьсон өвчтөн 170 мянга гаруйд хүрчээ.
 
Өнгөрсөн 7 сарын 22 нд Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төвд эмнэлгийн 5 жилийн
ойг угтан спорсорлогчдод талархсан сэтгэлгээ илэрхийлэх дурсгалын ёслол нээгджээ. Энэ
өдөр зохион байгуулагч тал болох Күгмин банк, Уйхуан банк, Хуваалцах сан гэх мэт
эмнэлгийн үйл ажиллагаанд ихээхэн тус дэм үзүүлсэн спонсор байгууллага болон долоо
хоног бүрийн бүтэн сайн өдөр бүр эмчилгээ явуулдаг “Энхтайван, хайр, хуваалцалт”ийн
эмчилгээний сайн дурын гишүүдэд тус эмнэлгийн хүний эрхийн шагналыг гардуулж
өнгөрсөн хугацаанд үзүүлсэн хичээл зүтгэлийг нь үнэлжээ.
 
Энгийн эмнэлгийн байгууллага ч гэсэн менежментийн хямралыг туулж буй өнөө үед
Гадаад ажилчдад зориулсан тусгай эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойг угтсан нь
ердийн зүйл биш юм. Хүнд нөхцөлд үнэгүй эмчилгээ явуулдаг энэхүү эмнэлгийн
байгууллага нь юун түрүүнд хүний төлөө, гадуурхагдсан тэдний өвдөлтийг илааршуулахад зүрх сэтгэлээ зориулсан эмнэлэг болохыг ерөөж байна.
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN