HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Зарлал > Гадаад бэрүүдэд зориулсан хэлмэрч/орчуулгын үйлчилгээг эхлүүллээ

    Гадаад бэрүүдэд зориулсан хэлмэрч/орчуулгын үйлчилгээг эхлүүллээ
    Admin     2009/04/30 12:53 pm
 

Эрүүл мэнд нийгмийн халамж гэр бүлийн яам нь гэр бүл болон ирсэн гадаадын иргэдэд туслахын тулд гэр бүл болоод амьдарч байгаа гадаад иргэдийг хэлмэрч/орчуулагчаар бэлтгэн 3 сараас эхлэн үйлчилгээ явуулж эхэллээ. Эрүүл мэнд нийгмийн халамж гэр бүлийн яам нь Солонгосын Гадаад хэлний их сургуультай хамтран 11 орны 59 иргэнийг сурган боловсруулж, гадаад иргэдтэй гэр бүл бологсдыг дэмжих 39 төвд ажиллуулан зөвлөгөө, мэдээлэл өгөх, солонгос хэл сурахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Бидний очсон газар бол 3 сарын 9-нөөс үйл ажиллагаагаа эхлээд байгаа Ёндынпу дах гадаад иргэдтэй гэр бүл бологсдыг дэмжих төв байлаа. Энэ төвд Хятадаас ирээд 11 жил болж байгаа И Хэ Ён, Узбекистанаас ирсэн Намнари нар хэлмэрч/орчуулагчаар ажиллаж байна. Солонгост анх ирээд тулгарч байсан хэл, соёлын ялгааны бэрхшээлийг даван туулах нь хамгийн хэцүү байлаа гэж ярьж байгаа тэд бусад олон эмэгтэйчүүд мөн тийм саад бэрхшээлийг амжилттай даван туулахад туслахыг хүсэж байгаагаа ярилаа. Тус төвийн хэлтсийн дарга Канг Хён Дог хэлэхдээ хэлмэрч/орчуулагчийн үйлчилгээ нь жирийн нэгэн дэмжлэг бус бэр болон ирсэн эмэгтэйчүүдийн байнгын уулзалт, цугларалтаар үйл ажиллагаагаа өргөтгөн олон орны хэл, соёлтой нийгэмлэгийг бүрэлдүүлэн бий болгоход хувь нэмрээ оруулан, чадварлаг эмэгтэйчүүдэд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг гаргаж өгөх зэрэг олон зүйлийг төлөвлөн зорьж байна гэв.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN