HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Зарлал > Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа

    Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа
    Admin     2009/04/06 11:12 am
    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд гадаад ажилчдын байр, хоолны зардлыг багтаан оруулах заалт нь маргааны бай болоод байгаа Гэрээт ажилчдын системийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн гол цөм болсон заалтуудын нэг хэсэг нь юм. Хуулинд оруулах өөрчлөлтийн төсөл их хурлаар батлагдах нь тодорхой болоод байгаагийн зэрэгцээ Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо нь гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах жишиг төвшинг тогтоолоо.
    Үргэлжилсээр байгаа эдийн засгийн хямралын дунд хүнд байдалд ороод байгаа жижиг, дунд үйлдвэрүүд олширмогц засгийн газраас гадаад ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинд байр, хоолны зардлыг ч бас багтаан оруулах талаар хэлэлцэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос гаргаад байгаа жишиг төвшинг харвал байр, хоолны байдлаас хамааран цалингийн 20%-8%-ийг байр, хоолны зардалд төлөхөөр болоод байна. 2009 оны цалингийн доод хэмжээ долоо хоногт 44 цаг ажилладаг ажилчныг 904,000 вон бөгөөд үүний 20% болох 180,800 воныг байр хоолны зардалд буцаан төлөх ёстой болох юм байна.
Байр хоолны зардал
Дотуур байр, энгийн айлын орон сууц
Контейнэр байр, бусад байр
Цалингийн 20% хүртэл
Цалингийн 15% хүртэл
 
Зөвхөн байрны зардал
Дотуур байр, энгийн айлын орон сууц
Контейнэр байр, бусад байр
Цалингийн 20% хүртэл
Цалингийн 15% хүртэл
 
Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоонд санал тавьсан боловч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо нь албан ёсны ярилцлага өгөхөөс татгалзан, алба бичиг илгээсэн байна. Гадаад ажилчид нь дотоодын ажилчидтай харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж доогуур, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн дээр нэмээд байр хоолны зардлыг гаргаж байгаа нь дотоодын ажилчдаас ялгавартай хандаж байгаа нь буруу гэж үзжээ. Гэвч гадаад ажилчдын бодит байдлын талаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны байр суурь, иргэний эвсэл холбоодын байр суурь нь эрс өөр өөр байна. 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN