HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Гадаад ажилчдын хуримтлал

    Гадаад ажилчдын хуримтлал
    Admin     2009/03/27 4:16 pm

Гадаад ажилчдын хуримтлал

Сүүлийн үед валютын ханш өссөнөөс гэр орон руугаа мөнгөн гуйвуулга хийх гадаад ажилчдын тоо ч буурсан байна. Гадаад ажилчдад зориулсан, хялбар, найдвартай хэрэглэж болох хэд хэдэн “хуримтлал”-ыг танилцуулъя.

Гадаад ажилчин нь оршин суух хугацаа нь хязгаартайгийн хэрээр богино хугацаанд хөрөнгөө оруулан өсгөхийн зэрэгцээ зарцуулахад чөлөөтэй байх тийм банкны бүтээгдэхүүнийг ашиглах нь зохимжтой гэж санхүүгийн мэргэжилтэн зөвлөж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн дундаас KEB банкны “Мэил мэил бүжа жоггым” (Өдөр бүр баян хуримтлал) болон “Yes кын гыпым еэгым“ (YES их баяр баясгалан хадгаламж) зэргийг дурдаж болно.

 

1.       금융상품

n                      매일매일 부자 적금

“Мэил мэил бүжа жоггым”

Энэ бүтээгдэхүүн нь бага хэмжээний мөнгийг өдөр бүр хуримтлуулдаг хэрэглэгчдэд илүү тохиромжтой бөгөөд доод тал нь 6 сараас дээд тал нь 5 жил хүртэл хугацаагаар бүртгүүлж болно. Ялангуяа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр мөнгөө авахдаа дээд тал нь 5 удаа хуваан авч болох бөгөөд 6 сараас дээш хугацаагаар бүртгүүлбэл 2.3%-ийн хүү авах юм байна.

n                      YES 큰 기쁨 예금

“Yes кын гыпым еэгым“

Энэ бүтээгдэхүүнд доод тал нь 1 сараас дээд тал нь 1 жил хүртэл хугацаагаар бүртгүүлж болох бөгөөд 1 сарын хугацаатай бүртгүүлсэн ч хүү тооцуулж авч болно. Мөн хэрэглэгч хүссэн үедээ мөнгөө гаргуулан авч болдог нь энэ бүтээгдэхүүний давуу тал юм.

 

2.       세금우대저축

Татварын хөнгөлөлтэй хадгаламж

Солонгосын санхүүгийн систем нь банкны хүүнд 15.4%-ийн татвар ногдуулахаар заасан байдаг боловч энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр 9.5%-ийн татвар л төлөх юм байна. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг авахын тулд доорх шаардлагыг хангасан байх хэрэгтэй.

 

l                      Татвар төлөгч 20-иос дээш насны Солонгост оршин суугчийн хувьд 1 жилийн хугацаатай бүртгүүлэн мөнгөө байршуулсан байх

l                      2009 оны 1 сарын 1-ээс эхлэн 1 хүнд 10сая воноос хэтрэхгүй байх

 

3. Бүргүүлэхэд хэрэгтэй бичиг баримтууд

Залилангийн зорилгоор ашиглуулахыг зогсоохын тулд өөрийн гадаад иргэний үнэмлэхийг заавал авчирсан байна.

 

4.       Албадан буцаагдсан, яаралтай нутаг буцах тохиолдолд хадгаламжаа авах арга

Олонх гадаад ажилчид нь нутаг буцахдаа хадгалуулсан мөнгөө бүрэн бүтнээр нь эргүүлэн авч чадахгүй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ албадан буцаагдах болсон, яаралтай нутаг буцах тохиолдолд ч мөнгөө буцаан авч болно. Нэгэнт нутагтаа очсоны дараа хадгаламжаа авахаар бол өөрийн улсад байгаа элчин сайдын яам, эсвэл KEB банкны салбар очоод өөрийн бичиг баримтыг үзүүлж Солонгост байгаа төлөөлөх хүндээ гэрээг цуцалж болно гэсэн итгэмжлэл гаргаад үүнийгээ банк руу юм уу, төлөөлөх хүн рүүгээ явуулна. Солонгост байгаа төлөөний хүн нь итгэмжлэлийн хамт өөрийн бичиг баримтаа үзүүлж гэрээг цуцалж болно.

Өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйн төлөө хийвэл зохих зүйл бол ХАДГАЛАМЖ.

Та бүхэн өөрсдийн орлогод тохирсон найдвартай хадгаламжийн ачаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийг ухаалгаар даван гарч чадна.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN