Инчоны Гэян дүүрэг эрүүл мэндийн үйлчилгээгээ өргөтгөлөө
Гадаадын иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн тоо ихэсч байгаатай холбогдуулан орон нутгийн засаг захиргаанаас энэ талаар өндрөөр анхаарч эхэлллээ. Түүний дундаас Инчон хотын Гэян дүүргээс эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа гэр бүл болон тэдний үр хүүхдүүдийг эрүүл мэндийн зардлаар дэмжихээр шийдвэрлэсэн нь олны талархал хүлээх боллоо.
Үүнд эмнэлгийн үйлчилгээний 33 газар, мөн эмийн сан 33 гэх мэтээр нийт 109 эмнэлгийн байгууллага хамрагдаж байгаа ба гадаадын иргэдтэй гэрлэсэн гэр бүлийнхнийг энгийн эмчилгээний төлбөрөөс чөлөөлж, хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэсэн тохиолдолд эмчилгээний төлбөрийг 50%-иар хөнгөлж байна. Эрүүл мэндийн зардлаар дэмжих үйлчилгээг явуулж байгаа Гэян дүүргийн дарга И Иг Жин нь “Даяаршлын нийгэмтэй нэгдээд байгаа Солонгосын нийгэмд хүнд хэцүү асуудалтай тулгарсан эдгээр гэр бүлийнхний сэтгэлд гэрэл гэгээ өгч, солонгос иргэдтэй гэрлэсэн гадаад иргэд болоод дүүргийн иргэд хамтдаа эвтэй найртай амьдарсан тийм нийгмийг бий болгохын төлөө энэ ажлыг эхлүүлсэн” гэж ярьж байна. Гэян дүүргийн Гадаад иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн дэмжих төвд бүртгэлтэй гадаад иргэд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны тэтгэмж авагсад нь хамгийн эхний ээлжинд дээрх хөнгөлөлтийг авах боломжтой юм.
Лавлах утас: Гэян дүүрэг Эрүүл мэндийн төв (032)450-4932
Гэян дүүрэг Гадаад иргэдтэй гэрлэсэн гэр бүлийг дэмжих төв (032)450-4932