HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Зарлал > Нутагтаа буцаж очих? Одоо санаа зовох хэрэггүй боллоо

    Нутагтаа буцаж очих? Одоо санаа зовох хэрэггүй боллоо
    Admin     2009/03/27 4:13 pm

Нутагтаа буцаж очих? Одоо санаа зовох хэрэггүй боллоо

Сүүлийн үед эдийн засгийн хүндрэлтэй нөхцлөөс шалтгаалан ажлын байраа алдаж байгаа ажилчид ихэсч байна. Хөдөлмөрийн бирж дээр ажлын байр хайсан гадаад ажилчдад өдөр бүр олон олноор ирж байгаа боловч 2 сарын хугацаанд ажлын байр олно гэдэг тийм ч хялбар ажил биш ээ. Гэтэл оршин суух хугацаа дуусах юм уу, ажлын байр олдохгүйгээс цаашид ажил хайхаа зогсоон дийлэнх нь нутаг буцахдаа бэлтгэх болж, ямар ч бэлтгэлгүй нутаг буцах нь үүнээс ч илүү бэрхшээл саадыг бий болгож байна. Нутаг буцаж байгаа ажилчдад тулгардаг бэрхшээлүүдийг багасгахын тулд Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газраас ажилд зуучлах “Return job” програмыг хэрэгжүүлж эхэллээ. Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газрын Нутаг буцахад дэмжлэг үзүүлэх хэлтсийн Чой Хы Сүг даргатай уулзан дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

 

1. “Return Job” програм нь ямар програм бэ?

Гадаад ажилчид өөрийн нутагтаа очоод ажилд орох, ахин суурьшихад нь дэмжлэг үзүүлэн Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газраас тухай улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын ААН-үүдийг танилцуулж зуучилж өгөх зорилготой програм юм.

 

2. “Return Job” програмыг эхлүүлэх болсон шалтгаан нь юу вэ?

2004 оны 8 сараас гэрээт ажилчдын системийг хэрэгжүүлж эхлэн 2007 оны 8 сараас эдгээр гэрээт ажилчид нутагтаа буцаж эхэлсэн. Санал асуултын судалгаа явуулж үзсэний дүнд нутагтаа очоод хийх ажилгүй тул Солонгосын засгийн газраас эргүүлэн буцааж ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлж өгөөч гэж ихэнх нь хүссэн байсан. Мөн тухайн улс оронд ажиллаж байгаа Солонгос ААН-үүдийн дунд солонгост ажиллаж байсан, солонгосын хэл, соёлыг мэдэх, Солонгост ажиллаж байсан ажилчдын нэр хүнд өндөр байгааг олж мэдэн энэхүү програмыг хэрэгжүүлэх болсон.

 

3. Одоогийн байдлаар хэдэн улс дах хичнээн тооны ААН-үүд оролцож байгаа вэ?

Гэрээт ажилчин оруулах хэлэлцээрт орны тоо 15 боловч, 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн анхны орнууд болох Филлипин, Вьетнам, Индонези, Шри ланка, Монгол, Тайланд гэсэн 6 орон л Харилцан ойлголцлын бичгийг батлаад байна.

Одоогийн байдлаар эдгээр 6 орны ажилчдын дундаас өөрийнх нь улс оронд байгаа Солонгос ААН-үүдэд орж ажиллахыг хүссэн өргөдлийг хүлээн авч, Солонгосын ААН-үүд олноор үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудыг багтаасан ажлын байрны мэдээллийг бий болгон танилцуулан зуучлах үйл ажиллагаа хийж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр 6 орны ажилчид дийлэнх нь байгаа хэдий ч цаашид улам өргөжих төлөвтэй байна. Энэ програмыг 2008 оноос эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 140 ААН бүртгүүлж 770 ажлын байр байна. Мөн Солонгосын Хүний нөөцийн газар нь нутаг буцахаас 3 өмнө уг хөтөлбөрийг гадаад ажилчдад танилцуулж ирсэн ба 650 ажилчин өргөдлөө гаргаад байна.

 

4. “Return Job” вэб сайтыг хэрхэн ашиглах вэ?

Интэрнэт хуудасны хаяг нь www.returnjob.or.kr . Гишүүнээр бүртгүүлээд ажил хайж байгаа өргөдлийн маягтыг бөглөхөд болно. Мөн Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газраас EPS системийг бий болгон хэрэглэж байгаа бөгөөд хэрэв ажилчин хүн өөрөө хүсвэл уг EPS системд бүртгэлтэй байгаа ажилчин хүний боловсрол, ажлын туршлагыг тодруулсны дараа тухайн улс оронд ажиллаж байгаа Солонгос ААН-үүдэд танилцуулан зуучилж байна.

 

5. ААН-үүдийн ажлын нөхцөл ямар вэ?

Гадаад ажилчдын энд авч байгаа цалин ба өөрийн нутагтаа авдаг цалингийн хооронд ихээхэн ялгаа гардаг. Гэвч Солонгос ААН-үүд нь солонгос хэл, солонгосын соёл заншилд дассан, үнэнчээр ажилладаг бол дунд тушаалын ажилтан болж ур чадвараа дээшлүүлж цалингаа ч нэмэгдүүлж чадна гэж ярьж байна.

 

6. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас бас гадаадад байгаа ААН-үүдийн байдал ч бас сайнгүй байгаа. Энэ үед ААН-үүдийн оролцоо хэцүү биш үү?

Энэ асуудал нь санаа зовоох зүйл мөн боловч тэр тусам чадварлаг ажилчид илүү хэрэгтэй. Солонгос хэл мэддэг, үнэнчээр ажилладаг бол энэ ажил ороход давуу тал болж чадна гэж бодож байна. ААН-үүд нь олон ажилчныг сонгохгүй ч илүү чанартай ажилчин авах чиглэл барьж байгаа тул энэ боломжийг ашиглавал тийм ч хүндрэлтэй биш байх болов уу гэж бодож байна.

 

7. Эцэст нь нутаг буцах гэж байгаа ажилчдад хандан юу гэж захимаар байна

Дэлхий даяар эдийн засгийн байдал хүнд байгаа нь Солонгосоор зогсохгүй бусад олон оронд ч нөлөөлсөөр байна. Энэ нөхцөл байдал дунд гадаад ажилчид та бүхэн Солонгост ажиллаж байх хугацаандаа солонгос хэлийг идэвхийлэн суралцахыг хүсэж байна. Солонгос хэлийг сурч чадвал Солонгосын ААН-үүдэд ажилд ороогүй ч байсан олон янзын боломжууд гарч ирнэ. Мөн ирээдүйн талаарх төлөвлөгөөгөө сайтар бодож боловсруулахыг хүсье. Зүтгэж олсон мөнгөө зав зарцуулж, жижиг хэмжээний бизнес эхлүүлбэл зорьж зүтгэснийхээ хэрээр амжилт олж чадна гэж бодож байна.  

 

Вэб хаяг: www.returnjob.or.kr

Лавлах утас: Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газар

한국산업인력공단 (02)3271-9436~7

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN