HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Зарлал > Орон нутгийн төв

    Орон нутгийн төв
    Admin     2009/03/27 4:12 pm

 Орон нутгийн төв

“Сэтгэл тайван амарч чадах тийм газар болоосой”

Кённам, Дэгү, Кёнсан, Ёосүгийн төв болон амрах газрууд үүдээ нээлээ. Кённамын гадаад ажилчдад зөвлөгөө өгөх төв нь Кённамын гадаад иргэдийн нийгэм халамжийн төв болон нэрээ өөрчилж шинэ байранд нүүн орж, Дэгү хотод гадаад ажилчдын төв нь шинэ нээлтээ хийлээ. Мөн ажлын шинэ байр хайж байх хугацаандаа очих газаргүй болсон гадаад ажилчид очиж амарч болох газрууд Кёнсан болон Ёосү-д шинээр нэмэгдлээ.

 

Кённамын гадаад иргэдийн нийгэм халамжийн төв

Кённамын гадаад ажилчдад зөвлөгөө өгөх төв нь 1998 онд нээгдсэнээсээ хойш 10 жилийн дараа шинэ нэр, шинэ байртай болж дахин шинээр бий боллоо. Гадаад иргэдийн нийгэм халамжийн төв нь газрын дор 1 давхар, газрын дээр 6 давхар барилгадаа төрөл бүрийн зөвлөгөө өгөх өрөөнүүд, солонгос хэл болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны талаарх сургалтууд явуулах танхимууд, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх өрөөнүүд зэрэг нийгмийн халамжийн олон төрлийн үйлчилгээнүүд үзүүлэх өрөө, танхим, тоног хэрэгслээр хангагдсан байна. Мөн энд олон орны хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах бололцоотой азийн дэлгүүр нээгдэн, азийн орнуудын хоолны амтыг үзэж болох ажээ. Олон үндэстний кафе (одоогийн байдлаар Монгол хоолны газар л байгаа боловч цаашид өөр бусад орны хоолны газруудыг ч нээх төлөвлөгөөтэй байна) ч байна. Очих хаяг: Чанвон буудлаас чигээрээ яваад Мудым мүнгү компаниас баруун гар тийш эргэнэ.

Цагийн хуваарь: 09:00~18:00 (Бямба, Нямд амрахгүй)

Утасны дугаар: 055-277-8779

Байршил: Чанвон буудал, Сугэ талбай 4 зам, Чанвон дэру, Кённамын гадаад иргэдийн нийгэм халамжийн төв

 

Дэгү хотын гадаад ажилчдын төв

Өнгөрсөн сарын дундуур Дэгү хотын гадаад ажилчдын төв нь Дэгү хотын Даль Со дүүрэг Сонсо 3 ча үйлдвэрлэлийн районд Дэгү хотын гадаад ажилчдын нийгмийн халамжийн нэгдсэн төвийн 4 давхарт үүдээ нээлээ. Тус төв нь гадаад ажилчдад зөвлөгөө өгөхийн тулд зөвлөгөөний өрөө, орчуулагчийн өрөө, амралтын өрөө зэргийг бий болгон, телефон утсаар зөвлөгөө (Солонгос хэл: 080-333-0800, англи хэл:080-333-0801, вьетнам хэл:080-333-0802, хятад хэл:080-333-0803) өгч байна. Мөн солонгос хэл, хууль эрх зүй, солонгосын соёл заншил, аюулгүй ажиллагааны талаарх сургалт болон соёл олон нийтийн үйл ажиллагааг дэмжин зохион байгуулж, соёл заншлын ялгаа, хэл, ойлголцлын бэрхшээлтэй тулгарч байгаа гадаад ажилчдад туслах зорилго тавиад байна.
Цагийн хуваарь: Даваа-Баасан, 09:00-18:00 (Бямба, Нямд амарна)

Утасны дугаар: 053-581-7755

Байршил: Сожэ, Хурим ру, Муда аулет, Метроны 2-р шугам Гэмёндэ буудал, Самсунг электроникийн барааны төв, Дэгү хотын гадаад ажилчдыг дэмжих төв

 

Кёнсаны гадаад ажилчдын амрах төв

Кёнсаны ойролцоо нутгийн гадаад ажилчдад зориулсан амрах байрыг Жүнбандун-д байршилтай Кёнсаны гадаад ажилчдын төв дээр нээн ажиллуулж байна. Тус амрах байр нь ажлын байр хайж байх үедээ очих газаргүй болсон гадаад ажилчид сэтгэл тайван амран байрлахад зориулагдаад зогсохгүй хэмжээгээр жижиг боловч олон орны ном зохиол уншиж болох номын сан, солонгос хэлний сургалт, эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээний өрөө, хичээлийн өрөө танхимуудаас бүрдэнэ. Тусгай цагийн хуваарьгүй, Ням гарагт үдээс хойш 2 цагаас сургалт явуулж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Кёнсаны Жүн ан бага сургуулийн өмнөх автобусны буудлаас “Давичи” нүдний шилний газрын хажуудах замаар орж 50м орчим явбал “Гурё Е-ибши хагвон”-ы 3-р давхарт уг амрах төв байрладаг.

Утасны дугаар: 053-814-4180

Байршил: Кёнсан буудал, Хёндэй миллениум, Жүн ан бага сургууль, Кёнсан зах, Кён сан у-гори (5 замын уулзвар)

 

Ёосүгийн гадаад ажилчдын төв/амрах байр

Ёосү Жонбугу (МТ-ийн ахлах сургууль)-ын ойролцоо байдаг Ёосүгийн гадаад ажилчдын дэмжих төв нь Ёосүгийн хурдны автобусны буудлын ойролцоо руу нүүж, амрах байраа ч нээлээ. Тус төв нь зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн газрыг танилцуулах, тусламж хүссэн иргэдэд зөвлөгөө өгч, дэмжих зэрэг ажлуудаа урьдын хэвээр үргэжлүүлэн явуулна. Амрах байр нь ажлын байраа хайж байгаа, аргагүй нөхцөл байдлаар байр орон хэрэгтэй байгаа нийт гадаад ажилчдад нээлттэй бөгөөд долоо хоног бүрийн ням гарагийн 11 цагт солонгос хэлний сургалт явуулдаг.

Цагийн хуваарь: Мягмар – Ням 10:00-17:00

Утас: 070-8278-7896

Байршил: Мидубиллат 3-р давхар 303 тоот, Төв, таксины буудал, Ёосү хурдны автобусны зогсоол, шатахуун түгээгүүр, Е-март

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN