HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > “Тольюен”-тэй холбоотой мэргэжлийн өвчний жишээ болон түүнээс урьдчилан сэргийлэх арга

    “Тольюен”-тэй холбоотой мэргэжлийн өвчний жишээ болон түүнээс урьдчилан сэргийлэх арга
    Admin     2009/03/27 3:35 pm
“Тольюен”-тэй холбоотой мэргэжлийн өвчний жишээ болон түүнээс урьдчилан сэргийлэх арга
Тольюен (TOLUENE) гэдэг нь тос, хуванцар, нийлэг эд, будаг зэргийг уусгагч (орц найрлагад орж байгаа элементүүд уусган бэлэн болгодог) өнгөгүй химийн шингэн бөгөөд үйлдвэрт хамгийн өргөн хэрэглэгддэг органик химийн бодисуудын нэг юм. Ихэвчлэн будаг, лак, өнгөлгөө, будаг шунх, тосон будаг арилгах, хортон устгах бодис зэрэгтэй харьцдаг үйлдвэр, химийн бодис үйлдвэрлэл, нийлэг эдлэлийн үйлдвэрлэл, сүлжмэл эдлэл, цаасны үйлдвэр, өнгөлгөө, автомашин, нисэх онгоцны түлш зэрэгт өргөн хэрэглэддэг.

▶ Тольюен гэж ямар бодис вэ?
Өнгөгүй үнэр гаргагч төрлийн химийн бодис тул хурц үнэртэй шатамхай шингэн юм. Хэрэглэх зориулалт нь шингэрүүлэгч, угаагч шингэн, цавуу, резин пластик, уусгагчийн гол болон туслах түүхий эд болгон хэрэглэдэг.
Төв мэдрэлийн систем болон тархинд саатал үүсэх, толгой өвдөх, ядрах, биеийн тэнцвэрийн чанараа алдах, түр хугацаагаар ой тогтоолт муудах, хариу үйлдэл үзүүлэх чанар буурах зэрэг шинжүүд илэрнэ. Тольюен нь түүнд хордон мансуурсан жирэмсэн эмэгтэйн үрийг гэмтээх аюул өндөртэй гэж үзэж байна.
 
          
▶ Тольюенд хордсоноос үүссэн ажил мэргэжлийн өвчний жишээ
Тольюены найрлагатай цавууг ажилдаа байнга хэрэглэн хэдэн жил ажилласан ажилчин хүнд бөөлжис цутгах, дотор эвгүйцэх, толгой өвдөх зэрэг шинжүүд илэрсэн хэдий ч анхаарал тавьж арга хэмжээ авалгүй байсаар байдал нь улам муудсан байна. Ингээд сүүлд нь эрүүл мэндийн шинжилгээ хийлгэтэл тольюенд хордсоноос үүдэлтэй ажил мэргэжлийн өвчин байна гэсэн онош гарсан байна.

▶ Тольюенээс шалтгаалсан ажил мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажил
олгогчийн хийх ёстой зүйлс
Тольюенээс шалтгаалсан ажил мэргэжлийн өвчин нь ихэвчлэн агааржуулалт муутай орчин юм уу тольюентэй харьцахдаа маск зэрэг хамгаалалтын хэрэгсэл ашиглалгүйгээр удаан хугацаанд ажилласан тохиолдолд үүсдэг. Тиймээс тольюентэй харьцахдаа, мөн тольюен ил задгай байгаа орчинд агааржуулалтын тоног төхөөрөмж суурилуулж, тэнд ажиллаж байгаа ажилчин тухай бодист хордохгүй байхаар нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд тухайн хортой бодистой харьцан ажиллахад тохиромжтой хамгаалах маск зүүлгэж ажиллуулах хэрэгтэй. Тольюентэй байнга харьцан ажилладаг ажилчныг жилд 1 удаа эрүүл мэндийн тусгай шинжилгээнд хамруулж холбогдох зардлыг ажил олгогч хариуцах ёстой. Үүний зэрэгцээ тухай ажилчинд хортой бодистой хэрхэн харьцах талаар дэлгэрэнгүй таниулан зааж сургах хэрэгтэй. Мөн хортой бодисыг хэрэглэх зааварчилгаа болсон “Материалын аюулгүй ажиллагааны мэдээлэл”-ийг хөтлөн, байршуулж, зааж сургах ёстой.
 
▶ Тольюентэй холбоотой ажил мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажилчин хүний анхаарах зүйлс
Тольюены хор холбогдлын тухай мэдээлэл, түүнтэй харьцаж ажиллахад анхаарах зүйлс, хордож гэмтсэн тохиолдолд яаралтай авах арга хэмжээ зэргийг мэдэж байх хэрэгтэй ба эрүүл мэндийн байдалд өөрчлөлт гарсан үед ажил олгогч болон мэргэжлийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэйг мэдэж байх хэрэгтэй.
 
Хэрэв харьцан ажиллаж байгаа бодистой холбогдуулан биеийн эрүүл мэндэд ямар нэгэн муу шинж илэрлээ гэж үзвэл тэр даруй ажил олгогч юм уу ойр байгаа гадаад ажилчдын төв, Солонгосын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын газарт хандан зөвлөгөө, дэмжлэг авах хэрэгтэй. Энэ тохиолдолд мэдээллийн нууцыг бүрэн хадгалах тул ямар нэгэн байдлаар хохирол амсах вий гэж санаа зоволгүйгээр чөлөөтэй хандах хэрэгтэй.
 
Солонгосын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын газрын зөвлөгөө өгөх утас 1566-9582
Солонгос дах гадаад ажилчдыг дэмжих төв: 1644-0644
                            
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN