HOME
|
SEARCH
|
LOG IN
|
SIGN UP
Language
------------
Korea
Philippines
Mongolia
Vietnam
China
Indonesia
Thailand
SriLanka
Uzbekistan
Pakistan
Даргын мэндчилгээ
Төвийн танилцуулга
Зохион байгуулалт
Төвийн түүх
Төвийн ажиллах цагийн хуваарь
Ирэх зам
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
Солонгос хэл
Компьютер
Таеквондо
Тусгай сургалт
Холбооны үйл ажиллагаа
Сургалтын үйл ажиллагаа
Соёлын үйл ажиллагаа
Эмнэлгийн тухай
MNTV
Migrant.kr
MigrantOK
WebZine
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
-
Сөүл хот
-
Кёнгий аймаг
-
Инчон аймаг
-
Куанжү аймаг
-
Тэгү аймаг
-
Пүсан аймаг
-
Канвон аймаг
-
Кённам аймаг
-
Кёнбүг аймаг
-
Чолла пүг аймаг
-
Чолла нам аймаг
-
Чүнчон нам аймаг
-
Чүнчон пүг аймаг
-
Чэжү аймаг
Home > Форум > Column > Солонгосын виз 90 хоногийн хугацаатай боллоо
Солонгосын виз 90 хоногийн хугацаатай боллоо
Admin
2009/03/24 11:56 am
2009.03.17-нд Гадаад харилцааны яаман дээр нэгэн чухал арга хэмжээ болсон нь Солонгос руу зорчих визний хугацааг 90 хоног болгосон талаар Гадаад харилцааны сайд С.Батболд, Солонгосын Элчин сайд Жон Ир нар нот бичиг солилцож баталгаажуулсан явдал юм.
Урьд нь энэ талаар хоёр улс харилцан тохиролцож, манай улсаас баталгаажуулах л үлдээд байсан. Манай улсын иргэд Солонгост хамгийн ихээр ажиллаж, амьдардаг бөгөөд жилд Монголын 36 мянган иргэн Солонгос руу зорчдог бол Солонгосын 44 мянган иргэн манай улсад ирдэг байна.
Урьд нь манай улсын иргэд 30 хоногийн визтэй зорчдог байсан нь ийнхүү 90 хоногийн хугацаатай болж байгаа юм. Энэ нь Солонгост амьдардаг монгол иргэдийн хувьд ихээхэн ач тустай болж байгааг ГХ-ны сайд С.Батболд онцолсон.
Ядаж л 30 хоногийн хугацаа нь дууссан иргэд визнийхээ хугацааг сунгуулах гэж 30 ам.доллар төлдөг нь зогссон. 90 хоногийн хугацаатай болсноор 60 ам.доллар хэмнэж байгаа гэсэн үг юм. Энэхүү нот бичиг солилцсон нь зөвхөн Солонгост буй Монголын иргэдэд төдийгүй хоёр улсын иргэдэд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал хоёр улсын Засгийн газар нэг улсад “орох гарах” визтэйгээр нэвтрэн орж ирсэн нөгөө улсын иргэн гадаад паспортоо гээгдүүлсний улмаас аялалын түр үнэмлэхээр гарах тохиолдолд “гарах” визгүйгээр хил нэвтрэхийг зөвшөөрнө зэрэг чухал заалтууд оржээ.
Энэхүү хэлэлцээр нь тодорхойгүй хугацаанд хүчин төгөлдөр байх юм. Цуцлах тухай саналыг аль нэг Засгийн газар нөгөө Засгийн газартаа дипломат шугамаар бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор гэрээ хүчингүй болох гэнэ.
С.Болд /Улаанбаатар таймс/
Jump to:
Select a menu
Форум
|--Зарлал
|--Мэдээлэл
|--Үйл ажиллагааны хөтөлбөр
|--Зураг
|--Column
|--Холбогдох сайтууд
| |--Сөүл хот
| |--Кёнгий аймаг
| |--Инчон аймаг
| |--Куанжү аймаг
| |--Тэгү аймаг
| |--Пүсан аймаг
| |--Канвон аймаг
| |--Кённам аймаг
| |--Кёнбүг аймаг
| |--Чолла пүг аймаг
| |--Чолла нам аймаг
| |--Чүнчон нам аймаг
| |--Чүнчон пүг аймаг
| |--Чэжү аймаг
KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by
ONTOIN
:::: Family site ::::
Webcast MNTV
Global Village of Love