HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > Солонгосын виз 90 хоногийн хугацаатай боллоо

    Солонгосын виз 90 хоногийн хугацаатай боллоо
    Admin     2009/03/24 11:56 am
2009.03.17-нд Гадаад харилцааны яаман дээр нэгэн чухал арга хэмжээ болсон нь Солонгос руу зорчих визний хугацааг 90 хоног болгосон талаар Гадаад харилцааны сайд С.Батболд, Солонгосын Элчин сайд Жон Ир нар нот бичиг солилцож баталгаажуулсан явдал юм.
Урьд нь энэ талаар хоёр улс харилцан тохиролцож, манай улсаас баталгаажуулах л үлдээд байсан. Манай улсын иргэд Солонгост хамгийн ихээр ажиллаж, амьдардаг бөгөөд жилд Монголын 36 мянган иргэн Солонгос руу зорчдог бол Солонгосын 44 мянган иргэн манай улсад ирдэг байна.
Урьд нь манай улсын иргэд 30 хоногийн визтэй зорчдог байсан нь ийнхүү 90 хоногийн хугацаатай болж байгаа юм. Энэ нь Солонгост амьдардаг монгол иргэдийн хувьд ихээхэн ач тустай болж байгааг ГХ-ны сайд С.Батболд онцолсон.
Ядаж л 30 хоногийн хугацаа нь дууссан иргэд визнийхээ хугацааг сунгуулах гэж 30 ам.доллар төлдөг нь зогссон. 90 хоногийн хугацаатай болсноор 60 ам.доллар хэмнэж байгаа гэсэн үг юм. Энэхүү нот бичиг солилцсон нь зөвхөн Солонгост буй Монголын иргэдэд төдийгүй хоёр улсын иргэдэд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал хоёр улсын Засгийн газар нэг улсад “орох гарах” визтэйгээр нэвтрэн орж ирсэн нөгөө улсын иргэн гадаад паспортоо гээгдүүлсний улмаас аялалын түр үнэмлэхээр гарах тохиолдолд “гарах” визгүйгээр хил нэвтрэхийг зөвшөөрнө зэрэг чухал заалтууд оржээ.
Энэхүү хэлэлцээр нь тодорхойгүй хугацаанд хүчин төгөлдөр байх юм. Цуцлах тухай саналыг аль нэг Засгийн газар нөгөө Засгийн газартаа дипломат шугамаар бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор гэрээ хүчингүй болох гэнэ.

С.Болд /Улаанбаатар таймс/

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN