HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > С.Баяр визийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хөндлөө

    С.Баяр визийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хөндлөө
    Admin     2008/12/29 9:36 am

Ерөнхий сайд С.Баяр Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн Төрийн хүндэтгэлийн цогцолборт хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөснөөр БНСУ дахь албан ёсны айлчлалаа эхлэв. Үдээс хойш БНСУ-ын Засгийн газрын ордонд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сын Сү нар ёслолын уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ эхэллээ.

Хоёр улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоож байх үед худалдааны эргэлт жилд 2.7 сая ам.доллар байсан бол 2007 оны эцсийн байдлаар 190 саяд хүрч, БНСУ Монгол Улсын худалдааны дөрөв дэх том түнш болсны зэрэгцээ Монголд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр гадаадын улс орнууд дотор гуравдугаар байр эзэлж байна.

Харилцаа хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгаас гадна боловсрол, соёл урлаг, байгаль орчин, дэд бүтэц зэрэг өргөн салбарт цаашид улам гүнзгийрүүлэх сайхан боломж байгааг Ерөнхий сайдууд онцлон тэмдэглэв.

БНСУ-ын томоохон компаниуд нэгдэн, Консорциум байгуулж, Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулах санал илэрхийлснийг Ерөнхий сайд С.Баяр сайшаан тэмдэглээд хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэний дараа тэдний саналыг судлан, тодорхой асуудлуудаар санал солилцохдоо баяртай байх болно гэв. Тавантолгойгоос гадна зэс, алт, вольфром, мөнгө, төмөрлөг зэрэг ашигт малтмалын олон орд газар бий. Тэдгээрт бид гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахдаа олон талын оролцоог хангахыг чухалчилж байна гэж тэрбээр тэмдэглэв.

Түүнчлэн “БНСУ-тай барилга, зам, тээвэр, холбоо мэдээлэл гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломжтой гэж бид үздэг. Тухайлбал Солонгосын хойгоос БНХАУ-аар дамжуулан Европ хүрэх төмөр замын сүлжээнд Монгол Улс оролцох төсөл байж болох юм. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг танайхтай хамтран хэрэгжүүлж болно. Ингэхдээ зөвхөн автобус авах биш, засвар үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, замын хөдөлгөөн, түүний аюулгүй байдлын систем бий болгох гэсэн цогцолбор төсөл хэрэгжүүлэхийг бид сонирхож байна” гэж тэрбээр нэмж хэлэв. Мөн батлан хамгаалах салбарын хүрээнд Тавантолгойн цэргийн сургалтын төвийг Зүүн хойд Азийн бүс нутгийн төв болгох, гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, террорист үйлдэл, хүний болон хар тамхины наймаатай тэмцэх зэрэг салбарт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сын Сү эдгээр саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Солонгосын хойгоос Европ хүрэх төмөр замын төсөлд Монгол Улсыг хамруулах асуудлыг судалж үзнэ гэлээ. Тэрбээр Тавантолгойн орд газрыг ашиглахад оролцох БНСУ-ын Консорциумын саналд анхааралтай хандаж дэмжих, Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барьж байгуулах төсөлд Солонгосын талыг оролцуулах санал тавьсан юм.

Түүнчлэн БНСУ 2013-2014 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх, 2012 онд Дэлхийн байгаль орчны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд С.Баяр Монгол Улсын иргэдийг БНСУ-д зорчиход визний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэн таван жилийн дараа гэхэд визгүй болгох, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх саналыг дэвшүүллээ. Мөн соёл, спорт, байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа.

Хэлэлцээрийн төгсгөлд Ерөнхий сайд С.Баяр ноён Хан Сын Сү-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Урилгыг талархан хүлээж авлаа. Мөн “Монгол Улс, БНСУ-ын хооронд иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээ”, “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, БНСУ-ын “Дулааны шугам сүлжээ” корпораци хоорондын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Мөн “Ажиллах хүчин илгээх тухай Монгол Улс, БНСУ-ын Хөдөлмөрийн яамд хоорондын Санамж ойлголцлын бичиг”-т хоёр улсын Хөдөлмөрийн сайд нар гарын үсэг зурсан байна гэж  Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN