HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Хоолны хордлогоос сэргийл!

    Хоолны хордлогоос сэргийл!
    Admin     2008/05/20 3:13 pm
[Эрүүл мэндийн хуанли]
Хоолны хордлогоос сэргийл!  
 
6 сард цаг агаар дулааран хоолны хордлого тусах магадлал өндөрсөж эхэлдэг. “Хоол, хүнсний эрүүл ахуйг хангах алба”-с гаргасан мэдээллээс харвал 5-6 сард хоолны хордлого тусах магадлал 7-8 сарынхтай адил болох нь тогтоогджээ. Учир нь энэ үед бөгчим халуун биш учраас хоол хүнсийг хөргөгчинд хадгалахгүй байх зэрэг хүмүүсийн анхаарал сул болдог ажээ.
 
Хоолны хордлого нь бөөлжих, толгой өвдөх, эргэх зэрэг шинж илрэн хурдан эдгэх тохиолдол байдаг ч гэдэс өрөвсөн, гүйлгэж хүнд байдлаар илрэх тохиолдол ч элбэг. Гүйлгэх, бөөлжих зэрэг нь бие дахь муу зүйлсийг гадагшлуулдаг сайн талтай ч урт хугацаанд үргэлжилбэл шингэн алдагдаж, өндөр халууран, бие дээр жижиг улаан зүйлс туурах аюултай тул эмчид үзүүлээрэй.
 
Гараа сайн угаах нь хоолны хордлогоос сэргийлэх хамгийн хялбар арга юм. Хоол идэх болон хийхээс өмнө заавал гараа угаана. Хутга, махны мод, аяга тавганы алчуур зэргийг 85°C-н усаар угаах юмуу хлортой лакс зэргээр ариутгах хэрэгтэй.
 
Түүхий загас, хагас боловсруулсан бүтээгдхүүнээс илүүтэйгээр сайтар боловсруулсан хоол хүнс хэрэглэх нь зохистой. Түүнчлэн хүнсээ заавал хөргөгчинд хадгалж, нэг гэсгээсэн хоолыг дахин хөлдөөлгүй хурдан идэж дуусгах хэрэгтэй. Бараа бүтээгдхүүний гүйлгээний хугацаа өнгөрсөн эсэхийг шалган хэрэглээрэй.  
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN