HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > [Ярилцлага булан] Соёлоо хамгаалан, тэгш эрхт, нээлттэй нийгмийн нэг бүрэлдхүүн болцгооё!

    [Ярилцлага булан] Соёлоо хамгаалан, тэгш эрхт, нээлттэй нийгмийн нэг бүрэлдхүүн болцгооё!
    Admin     2008/05/20 2:50 pm
6 дугаар ярилцлага -Рунэл(2)
Соёлоо хамгаалан, тэгш эрхт, нээлттэй нийгмийн нэг бүрэлдхүүн болцгооё!
 
Харийн нутагт амьдарна гэдэг?
Солонгосын засгийн газар гадаад иргэдийн төлөө “бодитой” бодлого явуулахгүй байгаа юм шиг санагддаг. Янз бүрийн бодлого хэрэгжиж байгаа ч гэсэн үнэхээр тэдний төлөө бус солонгост ирсэн тул яах ч аргагүй бодлого явуулж буй мэт. Гадаад иргэдийг түр зуур л солонгост ажиллаад мөнгө олоод буцах хүмүүс гэж тэд бодоцгоодог. Эхэн үед бүр хүн ч гэж боддоггүй байсан. Ажиллах хүн хүч дутагдалтай тул тэдэнд зориулсан бодлого хэрэгжиж эхэлсэн. Гадаад иргэдийг солонгосын нийгмийн нэг бүрэлдхүүнээр хүлээн зөвшөөрдөг хүмүүс нь хүний эрхийг хамгаалдаг байгууллагаас өөр байхгүй мэт.
 
Яагаад тэгж бодож байна бэ?
Автобусны жолооч, дэлгүүрийн худалдагч, хамт ажилладаг хүмүүс ч гадаад хүн гээд үл тоомсорлодог. Эмнэлэгт очсон ч мөн л адил. Хамт ажилладаг яг адилхан ажилчин байж гадаад хүн гэвэл дорд үзэн басамжилдаг. Солонгос хүнтэй суун иргэншил авсан гадаад эмэгтэйг ч зүгээр л нэг гадаад авгай гэдэг. Солонгос нь гадаад хүмүүсийг нийгмийн нэг бүрэлдхүүнээр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Олон орны соёлыг дээдэлсэн нийгмийг бүрдүүлэхэд гадаад иргэдийн оролцоо их юм. Дээр үед нэг үндэстэн гэж яридаг байсан солонгосчууд гадаад хүмүүс амьдрах болсноос хойш л олон үндэстний нийгмийн тухай бодох болсон. Гадаад иргэд солонгосын соёлыг дээдлэн, өөрийн орны соёлыг таниулах ёстой. Гадаад иргэд болон солонгосчууд хамтран тэгш эрхт, нээлттэй нийгмийг бүтээн байгуулахын тулд зүтгэх хэрэгтэй.
 
Солонгосын засгийн газар гадаад иргэдэд ямар бодлого явуулах хэрэгтэй бэ?
 
Солонгост хамгийн хүндэтгэл хүлээдэг гадаад иргэд америкчууд. Боловсролын яам тэдний төлөө олон үйл ажиллагаа явуулдаг ч бусад гадаад иргэдийн талаар хэр мэддэг бол? Хууль бус ч бай гадаад иргэдэд зориулсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хүн гэдэг үүднээс үндсэн эрхийг нь дээдлэх хэрэгтэй.
 
Дүрвэгсэдэд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та боддог бэ?
Дүрвэгсэдийн өргөдөл гаргахад өмнөхөө бодвол арай хялбар болсон ч, хүртэж буй ашиг бага л байна. Ажил ч өөрийн дураар хийх боломжгүй, эмнэлгийн тусламж ч дутагдалтай байдаг ба банкнаас зээл авахад хүртэл асуудалтай. Тиймээс тэдний төлөө онцгой бодлого хэрэгтэй. Дүрвэгсэдийн эрх авсан хүмүүсийг солонгос хүмүүстэй яг адилханаар төсөөлдөг. Гэвч бизнес хийхээр банкнаас зээл авах гэсэн ч боломжгүй байдаг.
 
Солонгост амьдарч ажиллаж байгаа гадаад иргэдэд хэлэхийг хүсэж буй үг?
Ихэнх гадаад иргэд хэцүү амьдарч байна. Гэвч бүх бурууг солонгосын нийгэм, хүмүүст “чихэж” болохгүй. Өөрсдөө хичээх хэрэгтэй. Авах зүйлээ авч, өгөх зүйлээ өгөх хэрэгтэй. Солонгосоос сурч авах хэрэгтэй зүйл юу байгааг судлан суралцах хэрэгтэй. Өөрийн орны соёлыг танилцуулах хэрэгтэй. Ингэвэл хэзээ нэгэн цагт хүндлүүлэх болно. Яг солонгос хүнтэй адилхан болно гээд зүтгэх хэрэггүй. Угаасаа л та гадаад хүн. Тиймээс гадаад хүн гэдэг үүднээсээ өөрийн байр суурийг олох хэрэгтэй. Тэр үед солонгосчууд гадаад иргэдийг нийгмийн нэг бүрэлдхүүнээр хүлээн зөвшөөрч хүндлэх болно.  
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN