HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > Баяраагийн булан

    Баяраагийн булан
    Admin     2008/05/14 2:20 pm
Баяраагийн булан
Хуульч, эдийн засагч О.Чулуунцэцэгийн эдийн засаг, эрх зүйн цуврал зөвлөмжийн 2 дахь цувралыг та бүхэнд толилуулж байна.
Үл хөдлөх хөрөнгө буюу газар, түүний зохицуулалт
  Товч намтар: О. Чулуунцэцэг. “Мандах” нягтлан бодох бүртгэлийн дээд сургуулийг нягтлан бодогч-эдийн засагчаар /1997/, МУИС-ийн Хууль Зүйн сургуулийг эрх зүйч /2002/, ШУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн. МӨХ-ны гишүүн өмгөөлөгч, Эмнести Интернэйншнэл Байгууллагын гишүүн. Хууль Зүйн үндэсний төв, Өмгөөлөх байгууллага, Их дээд сургууль, Бизнесийн салбарт, Аудитын байгууллагад тус тус ажиллаж байсан. Одоогоор TV-5 телевизийн дэргэдэх “Монгол Улсаа Хөгжүүлье-Бизнес Мэдээллийн Төв”-ийн бизнесийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэдэг. Хууль эрх зүйн зөвлөгөө, зөвлөмж, гэрээ, хэлэлцээр, эдийн засгийн мэдээ мэдээлэл, технологийн талаар зөвлөдөг.
Товч танилцуулга:
Овог нэр: Очиржанцангийн Чулуунцэцэг
Төрсөн газар: Өвөрхангай аймаг. Нарийнтээл сум
Боловсрол: Дээд /хуульч, эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер/
Зэрэг цол: Удирдлагын магистр, хуулийн магистр, бизнесийн удирлагын докторант.
Ажлын чиглэл:, Татвар, аудит, үнэт цаас, бизнесийн болон хөрөнгийн үнэлгээ, төсөл, олон улсын эрх зүйн иргэдийн харилцаа, гэрээ хэлэлцээр, хууль зүйн туслалцаа үзүүлэх, лекц уншдаг.
Хобби: Аялалаар явах, байгалийн сайхныг мэдрэх, сонгодог урлаг
Хэлэх дуртай үг: Оюунлаг байж, санасандаа хүрэх.
Холбоо барих хаяг: Утас: 976-11-99277066             Мэйл:      b_och_chuka@yahoo.com
 
Та бүхэндээ эдийн засаг, эрх зүйн цуврал лекцүүдийг зөвлөмж болгон хүргэе. Энэ удаагийн дугаараараа бизнес эрхлэхэд үл хөдлөх хөрөнгө буюу газар, түүний зохицуулалтын талаар зарим хууль эрх зүйн акт, эдийн засгийн үнэлэмжийн талаар мэдээлэл өгье.
Монгол Улсад 2002 онд “ Газрын тухай” хууль, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиудыг батлан гаргасан. Бизнес эрхлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад газрын асуудал маш чухал байдаг. Учир нь өөрийн гэсэн өмчлөлийн газарт үйлдвэрлэл явуулах нь эдийн засгийн хувьд нэн тааламжтай юм. Мөн өөрт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн боломжийг мэдэрснээр ирээдүйн хөрөнгийн өсөлт, хөгжлийг тодорхойлно.     
Бизнес амжилттай явагдах нь байршлаас ихээхэн шалтгаална. Бизнесийн эхний алхам бол таны оршин суух газар хаана байх вэ?, бизнес тань хаана байрлах вэ? гэдгийг шийдэх явдал. Магадгүй оршин суух болон ажиллахад сэтгэлд тань хүрч байгаа тийм газар шилжин суурьших ч хэрэг гарч болох юм.    
 Газар болон түүний салшгүй хэсэг болох мод, эрдэс баялаг, түүн дээр хүмүүсийн бий болгосон барилга, байгууламж, сайжруулалт зэргийг үл хөдлөх хөрөнгө гэнэ. Газар доогуурх шугам сүлжээ, хоолой, цахилгааны утас, цахилгаан шат зэрэг хөдөлгөөнгүй орших байгууламжуудыг мөн үл хөдлөх хөрөнгөд оруулна. Үл хөдлөх хөрөнгөд газрын дээрх болон доорх бүх зүйлсийг хамруулна.  Монгол Улсын иргэн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй. Үүнд:
-        Газар өмчлөх. Тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.   
-        Газар эзэмших. Газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан барим бичиг.
-        Газар ашиглах. Хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг.
Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж ашиглана.      
Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ.Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран нийслэлд 0.07 хүртэл га, аймгийн төвд 0.35 хүртэл га, сумын төв, тосгонд 0.5 хүртэл га байна.Мөн газар тариалангийн зориулалтаар тариалангийн талбай болон атаршсан газарт газрыг өмчлүүлнэ. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагддаг газар нь хувийн болон улсын өмчлөх эрхийг шилжүүлэх, татвар тооцох, санхүүжилтийн, баталгааг тодорхойлох, газрын эдийн засгийн үр ашиг, газар ашиглалтын байдал, хөрөнгө оруулалтыг нарийвчлан судалж үзэх зэрэг олон шалтгаанаар үнэлгээний объект болдог. Хөдөө аж ахуйн хөрөнгийг бүлэглэвэл:
-    Үр тарианы аж ахуй, усалгаатай тариалан, олон наст ургамал, мал аж ахуй,                                     сүүний аж ахуй, ойн аж ахуй гэх мэт.    
Хөдөө аж ахуйн хөрөнгийн ангилал нь газар, бүтээцийн сайжруулалт, газарт баригдсан үндсэн хөрөнгө, газарт холбогдоогүй үндсэн хөрөнгө, газарт ургасан биологийн хөрөнгө, газарт ургаагүй биологийн хөрөнгө гэх мэт. Биологийн хөрөнгийн үнэ цэнэ нь газрын үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хүнсний бүтээгдэхүүний өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдсаар байна. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас батласан 2020 он хүртэлх хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд 2015 он гэхэд Монгол Улс төмс, хүнсний ногоо, улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг үзүүлж байна. Зээлийн хугацаа хязгаарлалт тавиагүй, 5-7 жил сарын 1.25% буюу жилийн 15% (нийт хүүний 50%-ийг төрөөс татаас хэлбэрээр олгоно), хөнгөлөлтийн хугацаа 2 жил хүртэл. Дараах зориулалтаар зээлийг ашиглаж болох юм.
-          Усалгаатай болон усалгаагүй газар тариалан эрхлэх, тариалалтын хэмжээгээ нэмэгдүүлэх, усалгааны систем байгуулах, сэргээн засварлах, үр худалдан авах
-          Газар тариалан эрхлэгчдийн техникийн парк шинэчлэх
-          Мах, сүү, гурил, өндөг, жимс, жимсгэний үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж худалдан авах
-          Өндөр үр ашигтай мал худалдан авах
-          Төмс, хүнсний ногооны тариалалт эрхлэх
-          Төмс, хүнсний ногоо, мал нядалгаа, махны зориулалтын агуулахын аж ахуй байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах.  
Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх нь газрыг хөгжүүлэх эрх, бусдад түрээслүүлэх, худалдах, бэлэглэх, газар тариалан эрхлэх, уул уурхай эрхлэх, газрын зураглалыг нь өөрчлөх, жижиглэн хуваах, нэгтгэх, хаягдал хадгалах зорилгоор ашиглах гэх мэт байна. 
Бизнесийн сургааль /цувралаар/:
Ø       Оюун ухаанаасаа баялгийг олж авах. Оюуныхаа баялгийг зөв ашиглаж чадвал шаардлага хангахуйц мөнгөтэй болж, санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болсноор хүсэл мөрөөдлөө биелүүлнэ.
-Итгэл гэдэг ямар нэгэн зүйлд үнэмшихийг хэлнэ. Итгэл амжилт ба алдаа, чинээлэг ба ядуу, эрүүл энх ба өвчин зовлонгийн хоорондох заагийг бий болгоно. Та баялаг, оюун ухааны хүчинд итгэсэн байхад тэднийг бодит амьдрал дээрээ олж авна.
-Хүнийг өрөвдөхдөө итгэл, хайр энэрэлийг өгөөрэй.
-Санаа бодол гэдэг материаллаг юм. Баян чинээлэг, амжилтанд хүрсэн гэсэн бодол өөрийнхөө хүссэн бүхнийг өөртөө татах соронзон.
-Маш тайван тунгааж бодох нь аливаа тулгамдсан асуудлыг маш хурдан шийдэх арга юм. Аливаа асуудлын хариултыг мэддэг өөрийнхөө хязгааргүй оюун ухааны тухай бод.
-Сайн удирдагч, удирдлага дор нь ажиллаж байгаа хүмүүсээ ажлаар хэрхэн хангахыг сайн мэддэг.
-Өнгөрсөнийг бодож өөрийгөө зовоох хэрэггүй. Та зөвхөн ирээдүйн тухай бодох ёстой. Баяр баясгалан, хайр дурлал, тайван байдал, чинээлэг амьдралын тухай байнга бодож бай. Ингэхэд таны маргаашийн амьдрал сайхан байх болно.
-Таны оюун ухаанд байгаа хязгааргүй их баялаг: зохицол, энх тунх амьдрал, баяр баясгалан, зөв алхам, амжилтын тухай бодоорой. Та чинээлэг амьдралын тухай бодвоос дотоод эрч хүч чинь нуугдсан эрч хүчийг тань сэргээж өгнө. Таны оюун ухаан, далд ухамсар яг одоо чинээлэг амьдралыг эхлүүлнэ.
-Та юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэр нь үржин нэмэгдэнэ. Санаа бодлоороо хүмүүст сайн сайхан, чинээлэг амьдралыг хүс. Тэд сайхан амьдрах нь таны амжилтад хүрэх эх үүсвэр.
-Амьдрал өөрөө маш том бэлэг. Таныг төрөхөд бүх юм таны өмнө байсан. Тиймээс үүнд итгэж, хязгааргүй их баялгийг олж авна гэдэгт итгэлтэй байхад бүх юм өөрөө аяндаа ирнэ.
-Хайр энэрэл, сайхан сэтгэл, дотоод сэтгэлийн тайвшрал хэлбэрээр илэрхийлэгдэх хязгааргүй их баялгаа чөлөөлж та бүрэн өөрчлөгдөнө.        
 
Хятад-Оростой холбох 750 км зам тавина
Азийн хөгжлийн банкны тусламжаар Монгол Улсын баруун бүсийг БНХАУ, ОХУ-тай авто замаар холбох томоохон төсөл хэрэгжихээр боллоо. Ярант-Улаанбайшинт чиглэлд Ховд, Баян-Өлгий аймгийн төвөөр дайрсан хатуу хучилттай хоёр эгнээ авто 750 км зам барих бөгөөд 200 орчим сая ам.долларын ажлыг 2009-2012 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Ингэснээр манай улс нийт 141 мянган км урт, Азийн орнуудыг Европын авто замтай холбодог Азийн авто замын сүлжээнд нэгдэх аж. Төслийн эхний шат буюу Ховд аймгаас БНХАУ-ын хил хүртэл 431.2 км замын санхүүжилтэд Азийн хөгжлийн банкнаас 37.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох юм байна. Харин Монгол Улсын Засгийн газраас 74.62 мянган ам.долларын санхүүжилт гаргахаар болжээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Ярант-Улаанбайшинт чиглэлийн аяллын хугацаа таван цагаар багасч, эдгээр боомтоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ жил бүр 15 хувиар нэмэгдэнэ хэмээн тооцсон байна. Мөн замын засвар арчилгааны гурван хэсгийг байгуулж нутгийн иргэдийг сургалтад хамруулж, ажлын байраар хангах гэнэ.
 
Шүлэг
Товч намтар: Хатиган овогт Чулуундоржийн Болорчулуун. 1981 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1996 онд Хэнтий аймгийн Бэрхийн 10 жил, 2003 онд Сүхбаатар аймаг дахь Технологийн Их Сургуулийн компьютерын мэдээллийн систем мэргэжлээр төгссөн. 2003-2005 онд “ЭКМИТО” ХХК-д хэвлэлийн дизайнер. Одоо Солонгос улсын Куян хотод орших Шинюун тэк компанид ажиллаж байна. 2004 онд “Ижий таньдаа очноо”, 2006 онд “Тэр л зүг гэгэлзэх сэтгэл” шүлгийн ном гаргасан.
 
Ижийгийн сэтгэл
Саалийн үнэрт цэнхэр дээлтэй
Санаж хүүдээ яарсан сэтгэлтэй ижий
Саахалтын дайтай байгаа шүү гэж
Хүүдээ яаран цаг мөнхөд санааширна
                  Зөөлөн зөөлөн бодлоо хурааж
                  Зөөлөн аялгуунд үрээ дуулж
                  Уярч уйлж жаргаж суугаа
                  Ухаан ижийгийн сэтгэл үргэлж залуу
Талын их харгуйгаас
Танил нэгэн аялгуу сонсогдоно
Тааж үр нь нэгийг дуулахнаа
Ижийгийн сэтгэлийн дууг сонсоно
                  Дуулим их талын зүгээс
                  Дуугаа хүү нь ижий дээ хүргэнээ
                  Амар мэндийн аялгууг дуулаад
                  Ачит ижийгийн сэтгэл бүлээцнэ
Тайван амгалан Монголын талд
Сайхан ижийн ухаанаас санаж сэрж өссөн болохоор
Хаана ч явсан ижийнхээ сэтгэлийг
Хамгаас илүү мэдэрч ухааждаг
 
                                                                      
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN