HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Монгол иргэд олон удаагийн визэнд хамрагдана.

    Монгол иргэд олон удаагийн визэнд хамрагдана.
    Admin     2008/05/06 3:19 pm
Монгол иргэд олон удаагийн визэнд хамрагдана.

БНСУ гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, түүхий эдийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлогын хүрээнд Зүүн Өмнөд болон Зүүн Азийн 10 орноос гадна Узбекстан, Казахстан, Туркменстан, Азербаджан, Монгол, Боливи, Экватор, Венесеул, Алжир, Ангол, Нигери, Конго, Ливи зэрэг ашигт малтмалын нөөц ихтэй 13 орны иргэдэд дараах ангилалаар олон удаагийн виз олгох, түүнд хамрагдагсдын хүрээг тэлэх шийдвэр гаргаж, энэ сарын 21-нээс хэрэгжүүлж эхлэсэн мэдээ ХЗЯ-ны веб хуудсанд тавигдсан байна. Хятад, ОХУ, Энэтхэг дээр энэ 23 орон нэмэгдсэнээр нийт 26 улсад ийм хөнгөлөлт үзүүлэх болжээ.

Иргэд зорчих нөхцөлийг хялбаршуулж буй эл арга хэмжээ дараах төрлийн визний ангилалд хамаарах юм байна. Үүнд:
1. OECD-гийн гишүүн оронд байнга оршин суугчид болон тэдгээр улсад сүүлийн 2 жилд 2-оос дээш удаа зорчигчид,
2. Төрийн албан хаагчид, төрийн өмчит аж ахуйн байгууллагын албан хаагчид,
3. БНСУ-д тогтмол зорчигч иргэний агаарын болон далайн тээврийн хөлөг онгоцны багийн гишүүд,
4. Олон улсын төлбөрийн gold, premium карт эзэмшигчид,
5. Сүүлийн 2 жилд БНСУ-д 4-өөс дээш удаа, эсвэл нийт 5-аас дээш удаа зорчигчид,
6. Эрчим хүч, ашигт малтмал, эрдэс баялагийн орд эзэмшин ашиглах, экспортлох аж ахуй хамтран байгуулах гэрээ, хэлцэл хийх зорилгоор Солонгосын талын урилгаар зорчигчид,
7. БНСУ-ын иргэний гадаадын харьяат гэр бүлийн гишүүд,
8. Бизнес C-2, нийтлэг C-3 статустай олон удаагийн богино хугацаагаар зорчигчдын гэр бүл, насанд хүрээгүй хүүхэд,
9. Эмчилгээ, сувилалд ирэгч өвчтөн, түүний асрамжлагч эдгээр болно.

Бизнес C-2, нийтлэг C-3 статустай олон удаагийн визийг 1 жилээр олгох бөгөөд нэг удаагийн байх хугацаа нь 30 хоногоос хэтрэхгүй. Үүнээс гадна хилийн чанад дахь ДТГ-ын виз олгох эрх мэдлийг нэмэгдүүлснээс гадна хойшид виз мэдүүлэгчийн материалыг нягтлан шалгах хугацааг богиносгох арга хэмжээ авахаар төлөвлөж буй юм байна.

Харин хууль бусаар оршин сууж дахин орох эрхээ хязгаарлуулагчид, оршин сууж байхдаа мөнгөн торгуулиас дээш хэмжээний шийтгэл хүлээгчид, улс, үндэстний эрх ашигт хохирол учруулах үйлдэл хийж болзошгүй гэж сэжиглэгдсэн гадаадын иргэдэд олон удаагийн виз олгохгүй ажээ.

                                                                                                                                                                ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN