HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Гадаад ажилчид гэнэт нас барах нь олонтаа

    Гадаад ажилчид гэнэт нас барах нь олонтаа
    Admin     2008/04/14 5:04 pm
Гадаад ажилчид гэнэт нас барах нь олонтаа Гадаад ажилчдын дунд гэнэт нас барах тохиолддог их байдаг. “Гуангжү гадаад иргэдийн төв”-с хийсэн судалгаанаас харвал сүүлийн 3 жилийн турш зүрх нь хаагдах, цус харавснаас болж нас барсан 104 гадаад ажилтны 40 нь гэнэт нас баржээ. Гэвч энэхүү судалгаа нь гэнэтийн ослын даатгалд хамрагдсан хууль ёсны гадаад ажилчдын статистик үзүүлэлт дээр тулгуурласан учир даатгалд хамрагдаагүй нас барагсдыг оруулаагүй болно. Гэнэтийн нас баралт Гэнэтийн ослын улмаас тахир дутуу болох Өвчний улмаас зүрх нь зогсох 2005 11 9 4 2006 27 22 53 2007 27 8 46 2008 1 - 1 합계 66 38 104 <Хүснэгт> Гадаад ажилчдын гэнэтийн ослын бодит байдал Гадаад ажилчдын гэнэтийн үхэл нь тэдний өдөр тутмын амьдралтай нягт холбоотой юм. Урт цагаар ажиллах, дотуур байрны орчин муу, эм тариа буруу хэрэглэх нь тэднийг үхэлд хүргэдэг гэхэд хилсдэхгүй. Хөдөлмөрийн яамнаас тогтоосон ажлын 8 цагаас гадна захирлынхаа хүсэлтийн дагуу өдөрт 12-с дээш цагаар тоос шороо, химийн хорт бодис алдагдсан орчинд ажиллах нь гадаад ажилчдын эрүүл мэндийг илүү муутгадаг билээ. Үүний зэрэгцээ гадаад ажилчдын ихэнх нь үйлдвэрийнхээ хажуу талын жижиг контейнерт олуулаа амьдрахаас гадна гал тогоо, жорлонгийн өрөө нь эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, усанд ч сайн орж чаддаггүй байна. Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт хийсэн хоол нь өвчнийг улам сэдрэхэд хүргэдэг байна. Шриланкаас ирсэн Түсар “Жижигхэн контейнерт 6,7лаа амьдардаг ба хоол ундаа ч тэндээ хийж иддэг болохоор үнэр ч их гардаг. Үйлдвэрийн ажил хүнд байриндаа ирсэн ч тайван амарч чадахгүйгээс гадна шөнө унтах гэхээр нойр хүрэхгүй их хэцүү байдаг” хэмээлээ. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эх нутгаасаа авчран уудаг эм нь гадаад ажилчдын гэнэтийн үхлийн нэг шалтгаан болж байна. Гадаад иргэд эмнэлгийн зардал өндөр, оршин суух нөхцөл байдлын улмаас эх нутгаасаа авчирсан эмээ ууж аргацаах явдал их байдаг. Хэрэглэх зааврын ч сайн мэдэхгүй байж эмийг их хэмжээгээр хэрэглэснээр өвчнөө улам сэдрээж амиа алдахад хүргэдэг ажээ. “Солонгос дахь гадаад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нийгэмлэг”н И Э Ран хэлтсийн дарга “Мэдээлэл дутагдалтайгаас гадна хэлний бэрхшээлийн улмаас гадаад иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалан амьдрахад хэцүү байдаг. Засгийн газар олон нийтийн байгууллагуудтай хамтран үйлдвэрүүд дээр эрүүл мэндийн сургалт явуулж, гарын авлагаар хангах хэрэгтэй” гэлээ. Гадаад ажилчдын гэнэтийн үхлийн шалтгаан нь тэднийг ямар муу нөхцөл байдалд амьдарч байгааг харуулж байна. Дотуур байрны нөхцлийг сайжруулан ажлын цагийг хязгаарлах болон эмнэлгийн тохиромжтой нөхцөл байдлыг хангах зэргийг гадаад ажилчид, үйлдвэрийн асуудал гээд орхих бус засгийн газраас онцгой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN