HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Зарлал > Музейгээс олон орны соёлтой танилцаарай!

    Музейгээс олон орны соёлтой танилцаарай!
    Admin     2008/03/27 2:30 pm
Музейгээс олон орны соёлтой танилцаарай!
 
“Улсын төв музей” олон орны хүмүүс бие биенээ ойлгон, аз жаргалтай амьдрах нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой төрөл бүрийн шинэлэг үйл ажиллагааг зохион явуулж эхэллээ. Өнгөрөгч 3 сарын 9 өдөр цаасан шувуу, дэн хийх хөтөлбөр зохиогдож “Музей доторх олон орон” үйл ажиллагаа салхиа хагаллаа. 
Солонгос хүнтэй гэрлэгсэд болон тэдний хүүхэд зэрэг нийт 120 гаруй хүн “Улсын төв музей”н сургалтын танхимд цугларч өөрсдийн орны цаасан шувуу, дэн хийж, бусад орны цаасан шувуу, дэнг үзэж сонирхлоо. Филиппинээс ирсэн Мариан “Филиппинд байхдаа эрэгтэй дүүтэйгээ хамт цаасан шувуу их хийдэг байсан. Бага насаа эргэн дурсан цаасан шувуу хийх сонирхолтой байлаа” гэлээ.
Эрдэм шинжилгээний ажилтан И Бёнг Ху “Глобалчлагдсан нээлттэй нийгмийг бүрдүүлэхийн тулд хөдөө орон нутгийн өөртөө засах байгууллага зэрэг олон газраас төрөл бүрийн хөтөлбөрүүд зохион явуулсаар байгаа ч бодитоор олон орны соёлыг ойлгох хөтөлбөр бараг зохион явагдахгүй байна гээд “Музей доторх олон орон” хөтөлбөр нь дорнод азийн соёлын өвөрмөц нийтлэг шинж төрхийг олж илрүүлэх эрхэм боломж” хэмээлээ.
Уг үйл ажиллагаагаар дамжуулан бусдын соёлыг эрхэмлэн хүндэтгэж, хүлээн зөвшөөрөхын ач холбогдол хичнээн чухал болохыг ухаарахыг хүсч байна.
 
Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл /оролцох хүсэлт гаргах
Утас: 02-2077-9359 (Пак Ён Хэ, Квон Гёнг А) Факс: 02-2077-9300
 
Зохиогдох хөтөлбөр
Хэзээ
Оролцох хүн
Агуулга
Олон орны өөр соёл, нэг сэтгэл
4~11 сарын
4 дахь долоо хонгийн ням гариг 14:00~16:00
Гадаад ажилтан
25 хүн
Үзэсгэлэн үзэж сонирхох, ‘Мөнгөн дэвсгэртийн тухай яриа’ лекц, “Хуримтлалын хайрцаг” хийх
Харьцуулж үзье! Миний 2 орон: Танай орны гоёлын эд хэрэгсэл ямар бэ?
7,8 сарын дундуур
Солонгос хүнтэй гэрлэсэн 15 эмэгтэй
Үзэсгэлэн үзэж сонирхох, металлаар гоёлын эд хэрэгсэл хийж үзэх
Нэг дээвэр доорх олон орон
6~11 сарын
2, 3 дахь ням гариг14:00~16:00
Гадаад хүнтэй гэрлэгсдийн 20 гэр бүл
Үзэсгэлэн үзэж сонирхох, “Жүжигчилсэн тоглолтоор эцэг эхийнхээ орны соёлтой танилцах” хөтөлбөр
Эцэг эхийнхээ орны соёлтой танилцъя
8 сарын дундуур
Гадаад хүнтэй гэрлэгсдийн гэр бүлийн 40 хүүхэд
Үзэсгэлэн үзэж сонирхох, 3 өдрийн турш музейгээр аялан соёлтой танилцах
Олон орны үндэсний баярын үйл ажиллагаа:
Вьетнам, Хятад, Монгол
9 сар 2~3 өдөр
10 сар 1 өдөр
7 сар 11~13 өдөр
 Бүх хүн
Тухайн орны үндэсний урлагын тоглолт, үндэсний уламжлалтай танилцах
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN