HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчид залилангаас болгоомжил!

    Үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчид залилангаас болгоомжил!
    Admin     2008/03/27 10:10 am
 
Үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчид залилангаас болгоомжил!
 
2005 онд Солонгост ирсэн хятад улсын иргэн К нь 2006 оны 11 сард Кёнги аймгийн Юунгин хотод шинээр баригдаж буй орон сууцны газар ажиллаж байгаад кранаас унаж, зүүн талын нүд нь хараагүй болж, хамарны яс нь хугарчээ. Үйлдвэрийн осол болох нь батлагдаж, эмчилгээ хийлгэсний дараа тахир дутуугийн зэргээ тогтоолгохоор өргөдөл гаргах гэж байсан түүн дээр өнгөрөгч оны 8 сард нэгэн брокер очиж уулзсан байна.
Тэрээр “тахир дутуугийн зэргийг чинь өндөр тогтоолгож өгье” хэмээн эхлээд 3 сая 500 мянган вон өгөхийг шаарджээ. К нь дахир дутуугийн зэрэг тогтоолгох талаар сайн мэддэггүй байсан бөгөөд брокер өөрийгөө “Үйлдвэрийн ослоор тахир дутуу бологсдын холбоо”-д ажилладаг гэж танилцуулсан учир ямар ч эргэлзээгүйгээр түүний шаардсан мөнгийг өгчээ. Брокерт мөнгө өгөөд хагас жил өнгөрсөн хэдий ч К нь тахир дутуугийн зэргээ тогтоолгох нь байтугай өнгөрөгч 2 сараас эхлэн брокертой холбоо барих аргагүй болоод байна.
Л ч гэсэн К-тэй адилхан залиланд өртжээ. Өнгөрөгч 7 сард Кёнги аймгийн Пүчон хотод шинээр баригдаж буй нэгэн барилга дээр ажиллаж байгаад 3 давхараас унаж, аарцаг болон хавирганыхаа ясыг гэмтээжээ. Гэмтэснээс 2 сарын дараа тахир дутуугийн зэргийг чинь өндөр тогтоолгож өгнө гэсэн нэгэн брокерт 2 сая 700 мянган воноо өгөн алджээ.
Энэ мэтчилэн үйлдвэрийн осолд орсон гадаад ажилчдад тахир дутуугийн зэргийг нь өндөр тогтоолгож өгнө гэж мөнгө залилах хэрэг сүүлийн үед газар авч байна. “Хөдөлмөр хамгаалалын алба”ны эмчилгээ хариуцсан хэлтсийн дарга И Гил Сү “Тахир дутуугийн зэргээс шалтгаалан нөхөн төлбөрийн хэмжээ нь ялгаатай тогтоогддог ба зэргийг өндөр тогтоолгож өгнө хэмээн залилж үүний улмаас хохирол амсах явдал ихэссээр байна. Ийм хүнтэй тааралдвал цагдаагийн газар даруй мэдэгдэхийг хүсч байна” хэмээлээ.
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN