HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Шороон шуурга, цэцгийн тоосонцороос болгоомжил !

    Шороон шуурга, цэцгийн тоосонцороос болгоомжил !
    Admin     2008/03/27 9:36 am
[Эрүүл мэндийн хуанли] Шороон шуурга, цэцгийн тоосонцороос болгоомжил !
 
Солонгост хавар болоход Хятад болон Монголоос эхэлсэн шороон шуурга ирж хуурайшилт ихэсдэг. Энэхүү шороон шуурга нь хятадын үйлдвэрийн хаягдал бохир устай холилдон ирдэг учир эрүүл мэндэд маш муу ажээ. Шороон шуурга нь амьсгалын эрхтэнийг хямрааж ханиалгах, амьсгалахад саад учруулах, цэр ялгаруулах, хамар болон улаан хоолойг хуурайшуулан ангина, харшил зэрэг амьсгалын замын өвчин тусах гол шалтгаан болдог. Мөн шорооноос болж арьс, нүдний өвчин тусах магадлалтай. Хэрвээ ямар ч шалтгаангүй 3 долоон хоногийн турш ханиалгавал амьсгал, дотрын тасагт очиж үзүүлэх хэрэгтэй.
 
Мөн 4 сард цэцэг, мод дэлгэрэн цэцгийн тоосонцор их үүсдэг. Цэцгийн тоосонцор нь харшил хөдөлгөж, үүсгэх гол шалтгааны нэг юм. Энэ өвчний үед найтаалгах, нус, нулимс гарах шинж тэмдэг илэрнэ. Мэдрэмтгий арьстай хүний хувьд бие загатнаж, улаан толбо гарах нь олонтаа. Өвчнөө хүндрэхээс нь өмнө эмнэлэг дээр очин мэргэжилтэнээс зөвлөгөө аваарай.
 
-Шороон шуурга болон цэцгийн тоосонцороос ингэж сэргийлье!
1. Шороон шуурга болж байх үед гадагш аль болох гарахгүй байх
2. Гадагш гарахдаа урт ханцуйтай хувцас өмсөж, нүдний шил, ороолт, малгай, маск зүүх
3. Гэртээ орохын өмнө хувцас гутлаа сайн гөвөхөөс гадна гэртээ ирээд нүүр, гар хөл, шүдээ сайтар угаах
4. Хувцасаа байнга угаах
5. Халуун бүлээн ус ихээр уух
6. Нойтон алчуур дэлгэн тавиж, агаар чийгшүүлэгч ажиллуулан, чийгтэй цэвэрлэгээ байнга хийж хуурайшилттай тэмцэх
7. Цонх, хаалгаа сайн хааж өрөө рүү шороо, тоосонцор орохоос сэргийлэх
 
[Эрүүлмэндийнхуанли]Шорооншуурга, цэцгийнтоосонцороосболгоомжил !
 
view list 

Jump to:  

KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN