HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > Глобалчлалыг сэтгэл зүрхээрээ хүлээн авах хэрэгтэй

    Глобалчлалыг сэтгэл зүрхээрээ хүлээн авах хэрэгтэй
    Admin     2008/01/29 4:08 pm
 
Глобалчлалыг сэтгэл зүрхээрээ хүлээн авах хэрэгтэй

 
2008 оноосэхлэн MigrantOK сонингоороогадаадиргэд, гадаадиргэдийнхолбоодтойхийсэнярилцлагынбулангтолилуулахболлоо. Солонгосыннийгмийннэгэнбүрэлдхүүнболонамьдарчбуйгадаадиргэдийнтоо 1 саяхүрсэнтэйхолбогдуулантэднийдуухоолойгсонсохцагирсэнболовуу. Ингэснээрглобалчлалыннийгэмдшилжихийнтулдсолонгосынзүгээсбэлтгэхёстойзүйлюуболохтухаймэдэхболомжтойюм. Анхныбулангаараагадаадажилчдынтелевиз MWTV-дажилладагПомаулсыниргэнАүнТинТүнтэйуулзлаа.
 

 
Солонгост хэзээ, хэрхэн ирэх болсон бэ?
- Помад 1988 онд ардчилалын төлөө бослого гарсанаас хойш 1992 он хүртэл бүх их сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоосон. Түүнээс хойш цэргийн хүчний удирдлаган доор сургуулиуд хичээлээ хэвийн явуулах боломжгүй байсан. Яг тэр үед би ахлах ангиа төгсөн их сургуульд орохоор бүртгүүлсэн байсан ба улс орон тогтворгүй байсан болохоор сурна гэдэг хүнд асуудал байлаа. Нэгэн өдөр Солонгост ажиллах үйлдвэрийн дадлагажигч бүртгэж байна гэсэн зарлал харан ‘ Помад сурах боломж муу байгаа юм чинь Солонгос руу үйлдвэрийн дадлагажигчаар явбал зүгээр юм шиг санагдсан’ , ийнхүү 1994 Солонгост анх ирсэн.
 
Тасолонгостирэн 10 жилболлоо. Энэхугацаандгадаадажилчдадхандажбуйсолонгосынхандлагахэрхэнөөрчлөгдсөнгэжбодожбайна?
- Ерөнхий тогтолцоонд нь өөрчлөлт бараг ороогүй гэхэд хилсдэхгүй. Үйлдвэрийн дадлагажигчийн систем устан хөдөлмөрийн гэрээний систем үүссэн хэдий ч ажилтан ажлын байраа эрх чөлөөтэйгөөр солих боломжгүй нь хэвээр байна. Хөдөлмөрийн гэрээний систем нь  нэртэйгээ адил захирлын эрх ашгийг эхэнд тавьсан систем билээ. Урьдын адил захирал ажилтны биеийн байцаалт болох гадаад паспортыг өгөхгүй байх зэрэг нь хүний эрх чөлөөнд халдсан хэрэг билээ. Үүнээс болж банкинд данс нээлгэж чаддаггүй төдийгүй дэмий баривчлагдахаас эмээн гадагшаа ч гарч чаддаггүй. Хөдөлмөрийн гэрээний систем нь үндсэндээ ажилчдыг хууль бус болгоход хүргэдэг төдийгүй энэ асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Түүнчлэн энэ системийн дагуу газар тариалан ·загасны салбарын визтэй хүмүүс их байдаг. Тэдний хувьд 2 сарын дотор зайлшгүй ажилд орох ёстой боловч өвлийн улиралд энэ салбарт ажлын байр бараг байдаггүй. Тиймээс энэхүү визээр ажиллаж эхлээд удалгүй хууль бус болох тохиолдол их байдаг. Солонгосын засгийн газар өвлийн улирал газар тариалан, загасны салбарт орж ирсэн хүмүүст аж үйлдвэрт ажиллуулах арга хэмжээг авч явуулах хэрэгтэй. Ер нь харамсалтай санагддаг зүйлүүд их байдаг. Үүнд нэг хууль бус хүний хийсэн хэргийг хэт томруулж бүх хууль бус хүмүүс гэмт хэрэгтэн мэт бусдад мэдээлдэг. Үнэндээ хамгийн их гэмт хэрэг хийдэг гадаад иргэд бол америкчууд билээ. Гэвч америкчуудын хийсэн гэмт хэргийн тухай нэвтрүүлэг нэг ч гардаггүй нь сонирхолтой.
 
Ажлынбайрсолихэрхийнтухайтовчхонярьсанлдаа. Нөгөөталаасньбодволхэрвээгадаадажилчдаддураарааажилсолихэрхолговолцалинилүүөгнөгэсэнгазарруудураараашилжинажиллахболж, ингэснээрүйлдвэрүүдийнхувьдүйлажиллагаагааявуулахадбэрхшээлгарахболзошгүйшүүдээ?
- Ажлын байраа солиж буй хүмүүс дунд мөнгөнөөс илүү үйлдвэрийн орчин нөхцлөөс болдог тохиолдол их байдаг. Үйлдвэрт нь аюулгүй ажиллах нөхцөл бүрдээгүйн улмаас бага ч болов аюулгүй орчинд ажиллахыг хүссэн хүмүүс их байдаг. Миний мэдэх гадаад ажилчдын дунд хамгийн доод түвшиний цалин авсан ч хамаагүй өдөртөө 8 цаг л ажиллахыг хүссэн хүн их байдаг. Тэд эрүүл мэндээ хордуулан, чөлөөт цаг гардаггүй газарт ажлын машин болохыг хүсдэггүй. Аюулгүй ажлын байринд зохих цагийн дагуу ажиллангаа чөлөөт цагаараа солонгос хэлний хичээл хийхийг хүсдэг хүн олон. Цалин илүү өгнө гэсний улмаас ажлын байраа солино гэдэг бол дэндүү туйлширсан бодол юм. Мэдээж мөнгөнд шуналтай хүмүүс байх хэдий ч тэр бол ердөө нэг л хэсэг нь юм.
 
Солонгос орныг глобалчлагдсан гэж боддог уу? Глобалчлагдахын тулд солонгосын засгийн газар, солонгос хүн, гадаад иргэд яах хэрэгтэй вэ?
Миний бодлоор Солонгос нь яриагаараа бол глобалчлагдаад байгаа ч сэтгэл зүрх нь арай л болоогүй юм шиг санагддаг. Сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гадаад иргэдийг үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, итгэх хэрэгтэй. Солонгос хүнтэй гэрлэсэн гадаад эмэгтэйчүүд эх нутаг, эцэг эхээ орхин ирсэн хэдий ч хүүхэд гаргасны дараа нь л солонгосын иргэн болох эрх олгох зэрэг нь тэднийг сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг болов уу. Соёлын хувьд ялгаатай зүйлүүд зөндөө бий. 10 жилийн өмнө ‘Глобалчлал’ гэдэг ор сураггүй байсан бол өнөө үед олон орны соёл нэвтрэн өмнөхөө бодвол солонгосын нийгэм нээлттэй болжээ.
Солонгосын засгийн газар болон аж үйлдвэр өөр оронд үйл ажиллагаа явуулахдаа солонгос хэл соёл мэддэг ажилчдыг авч ажиллуулах хэрэгтэй. Солонгост ажиллаж байгаад нутаг буцсан ажилчдыг тухайн оронд нь сайн ашиглан ажиллуулж чадвал солонгос орны хөгжилд ч чухал нөлөө үзүүлэхгүй гэж үү?
Гадаад иргэд ч солонгос хэл болон соёлд суралцахын тулд хичээх хэрэгтэй. Гэвч нэгдэн нийлнэ гэдэг амар асуудал биш юм. Гадаад иргэдийн хувьд солонгос хэл, соёлоос суралцахыг хэдий хүсдэг ч цаг зав байдаггүй. Жишээ нь тариачны тосгонд эхнэр болон ирсэн гадаад эмэгтэйн хувьд гэрийн ажлаа хийхээс гадна тариалангийн ажил ч хийх хэрэгтэй учир  солонгос хэл, соёлд суралцах цаг гардаггүй. Ажиллахаар ирсэн хүмүүсийн хувьд ч мөн адил юм. Солонгост ирж буй гадаад иргэдэд 3 сар орчим солонгос хэл соёлд суралцах боломж олгох хэрэгтэй. Ажлын цагийг хасан суралцах цаг гаргаж өгч болох юм. Гадаад иргэдийн хувьд хэдий хэцүү байсан солонгос хэл, соёлоос суралцвал эргээд их тус болох болно. Солонгос орноос олон зүйлийг сурч мэдэхийн тулд идэвхи зүтгэл хэрэгтэй.   
Солонгост ирсэний дараах миний амьдрал бодож байсанаас 180 градус өөр байсан. Солонгосын техник, тоног төхөөрөмжийн талаар суралцан өөрийгөө боловсруулах боломжтой гэж бодож байсан. Гэвч тэр бодол маань хий хоосон зүйл болж өнгөрсөн. Солонгос хэл ч сайн мэдэхгүй надад ажил даалган хийхийг шаардсан. Өглөөнөөс эхлэн шөнийн 12 хүртэл ажиллана гэдэг үнэхээр хэцүү байлаа. Хамт ирсэн хүмүүс дунд тэсвэрлэлгүй 1 долоо хоног болоод л буцсан хүмүүс ч их байсан. Уг нь би хоолыг их голж шилдэг хүн байлаа. Харин солонгос хоолонд хурдан дассан шүү. Ажиллахад үнэхээр хэцүү байсан төдийгүй (солонгосоор ярьж чадахгүй, мэдэхгүй учир) хоол дахин нэмүүлье гэж ч хэлж чадахгүй байнга өлсдөг байлаа. Идэх юм тааралдвал юу ч байсан идэхээс өөр аргагүй байсан учир аз болоход солонгос хоолонд хурдан дасан сайн идэх болсон. (инээв)
 
Үйлдвэрийн дадлагажигчаар 2 дахь жил дээрээ ажиллаж байгаад хамт ажилладаг хүний буруугаас болж хөлөө гэмтээсэн. Олон бэрхшээлтэй асуудлуудын эцэст 2 удаа хагалгаа хийлгэсэн ба тэр үед визний хугацаа ч дууссан. Хөлөө эмчлүүлэнгээ 1~2 жил л Солонгост амьдрая гэж бодож байсан ч янз бүрийн ажил гарч өнөөг хүргээд байна даа.   
 
Цаашидямаражилхийхийгхүсчбайнабэ?
Солонгост удаан амьдарсан болоод ч тэрүү Солонгос, Пома 2 улсын хамтын харилцаа холбоог бататгах ажил хийхийг хүсдэг. Ингэхийн тулд юу хийх ёстой бэ гэж их боддог. (Түүнчлэн) Помагийн жижиг үндэстнүүдийг холбох ажил хийхийг хүсдэг. Помад жижиг үндэстнүүд их байдаг ба хоорондоо буруу ойлголцсоноос зөрчилдөөн их үүсдэг. Би энэхүү буруу ойлголцлыг тайлж бүгдээрээ хамтдаа сайхан амьдрахад туслах тэрхүү үүргийг гүйцэтгэхийг хүсч байна. Солонгост байх хугацаандаа энэхүү ажлыг хийхийн тулдах хэрэгтэй зүйлсийг сурахыг хүсч байна.
 
Одоогийн байдлаар цагаачлах өргөдөл гарган хариуг нь хүлээж байгаа учир эх нутаг руугаа явахыг хүссэн ч чадахгүй байна. Гэхдээ энэ цаг үеийг өөрийгөө боловсруулах сайхан боломж гэж бодож байна. Солонгост олон үндэстэн нэг нийгэмд зохицон амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээнүүд их явагдаж байгаа болохоор олон зүйлд суралцах боломжтой юм. Одоогоор би Сонгунхэ дээд сургуулийн хөдөлмөрийн факультетын нийгмийн ангид суралцаж байгаа ба нийгэм дахь цөөнхийн талаар гүнзгийрүүлж суралцмаар байна.
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN