HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > [Эрүүл мэндийн хуанли] Хальтрах, хөлдөхөөс болгоомжил!

    [Эрүүл мэндийн хуанли] Хальтрах, хөлдөхөөс болгоомжил!
    Admin     2008/01/22 11:09 am
 [Эрүүл мэндийн хуанли] Хальтрах, хөлдөхөөс болгоомжил!

 üХальтрахаас болгоомжил

2 сард бороо цас их холилдон орж газар мөстөж хөлддөг учир хальтарч унахаас болгоомжлох хэрэгтэй. Биеэ барин атийн хоёр гараа халаасандаа хийн алхаж байгаад халтирч унахдаа шагай, бөгс, сээр нуруугаа гэмтээх аюултай. Цаг заваараа биеийн тамирын дасгал хийж биеэ уян хатан болгоорой. Ингэснээр хальтарч унасан ч хүнд гэмтэл авдаггүй. Мөн хүйтэн өдөр гадагшаа гарахдаа дулаан хувцаслан бээлий заавал өмсөх хэрэгтэй. Унаж гэмтэснийхээ дараа эмчилгээ хийлгэхгүй бол гажиг согогтой болж болзошгүй учир заавал эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

 üХөлдөхөөс болгоомжил

0-с доош температурт даарсанаас болж цусны эргэлт удааширч, арьсны зохион байгуулалт алдагдсанаас бие хөлддөг. Ихэвчлэн чих, хамар, хацар, гар хөлийн хуруу хөлдөхөд хялбар ба ингэснээр арьс хагарах, загтнах, өвдөх, улааж хөөх болон улаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ. Бага зэрэг хөлдөлтийн үед арьс цэврүүтэн шархалж идээ гардаг. Харин гүн хөлдөлт нь гар, хөлөө тайруулахад хүргэдэг ба бүр амиа ч алдах аюултай билээ.

 Хэрвээ таны бие хөлдсөн бол эхлээд хүйтэн газраас дайжин (шууд халуун өрөө рүү орохоос зайлсхийх), холихгор хувцас сольж өмссөний дараа хөлдсөн биеийнхээ хэсгийг бүлээн усанд дүрж цэвэрхэн алчуураар орооно. Бэртэлт хүнд бол шууд эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

 Биеийн хөлдсөн хэсэг юмыг удаан мэдэрдэг учир зуух, пийшинд ээх болон халуун усанд дүрвэл түлэгдэж болзошгүй учир болгоомжлох хэрэгтэй. Мөн хөлдсөн хэсгийг үрж массаж хийх нь арьсинд цочирол өгдөг учир зайлсхийгээрэй.

 Хөлдөлтийг эмчлэхээс илүү хөлдөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Хүйтэн газар удаан байхаас зайлсхийн, гар хөлөө угаасны дараа сайн арчиж хатаах, мөн оймс, дотуур хувцасыг сайн хатасны дараа өмсөнө.

 Байнга гар хөл чинь хүйтэн байдаг бол дулаан оймс, бээлий чихний хаалт зэргийг хэрэглэж биеэ дулаан байлгах хэрэгтэй. Мөн жоохон л даарахад арьс нь хагарч холцруутах нь ихэвчлэн хуурай арьстай хүнд элбэг тохиолддог ба тийм бол жимс, ногоо сайн идэж арьсаа хуурайшихаас хамгаалахыг зөвлөе.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN