HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > Цалингийн тухай мэдээлэл

    Цалингийн тухай мэдээлэл
    Admin     2008/01/16 2:35 pm

Урьд нь ажиллаж байсан компаниасаа цалингаа авч чадаагүй.өнгөрсөн хугацаанд өөр компанид ажиллаж байгаад цалингаа авч чадаагүй 3 жил өнгөрлөө.Цалингаа авч чадах болвуу?

Солонгосын хөдөлмөрийн хуулийн дагуу бол цалинг нэхэмжлэх хугацаа 3 жил байдаг.Энэ утгаараа 3 жил өнгөрч байгаа гээд цалингаа авч чадахгүй гэсэн үг биш ч хөдөлмөрийн яаманд өргөдөл гагахч юмуу ,иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ гэсэнч хуулийн дагуу өмгөөлөл авч чадахгүй .Тиймд цалин авах хугацаа хойшлогдвол хурдан хариу арга хэмжээ авах нь чухал.

Урьд нь ажиллаж байсан компани нүүчихсэн. Цалингаа авч чадаагүй байтал нүүчихсэн тэр компаний хаяг болон утасыг мэдэхгүй. Яавал дээр вэ?

Хэрвээ тэр компани аль дүүрэгрүү нүүснийг тэдэхгүй бол арга зам байхгүй.хэрэв аль дүүрэгрүү нүүснийг мэдэж байгаа бол тэр дүүрэгт ажиллаж байгаа найз нөхөд 114-р дамжуулан олж мэдэж болох хэдий ч найдвартай биш билээ.

Урьд нь ажиллаж байсан компани хэдэн сарын цалин хойшлуулсан.Тэр үед ямарч мөнгөгүй байсан тул цуг ажилдаг гадаадын ажилчинаас мөнгө зээлсэн. Гэтэл захирал гадаадын ажилчинд өгөх тэр мөнгөнөөс суутгаж цалин өгнө гэсэн .Ийм тохиолдолд би яах ёстой вэ?

Хойшлогдсон цалинг олгох бол хувь хүмүүсийн хоорондох мөнгө зээлэх нь өөр тустай асуудлууд.Гэвч та цуг ажилдаг гадаадын ажилчнаас зээлсэн мөнгө баттай нөхөн олгогдно гэж байгаа бол муугүйл арга байна .Тиймд та цуг ажилдаг гадаадын ажилчин зээлдүүлсэн мөнгөө эзнээсээ эргүүлэн авсан эсэхийг нягталж цалингаа авсанд тооцож болно.

Компанид хэцүү асуудал тулгарлаа 1 долоо хоног ажилаагүй.Гэтэл тэр сарын цалинг авахад 1 долоо хоногын хөлсийг суутгаад тооцсон байсан .Ийм тохиолдолд яавал дээр вэ?

Хэрэв та нэг сарын тогтмол цалингын системээр цалингаа авахаар тохирсон бол компани зохисгүй арга хэмжээ авчээ.Компаний хэцүү асуудалаас болж ажилгүй байсан тохиолдолд компани тэр хугацааны ажилын хөлсний 70 % олгох эрхтэй.Харин та өдрөөр хөлсөө авахаар тохирсон бол ажиллаагүй хугацаан дахь цалингаа авахь хэцүү.

Урьд нь ажиллаж байсан компаниас 2 сарын цалингаа аваагүй Гэтэл тэр компани дахин ирээд ажиллавал цалинг чинь өгнө гэсэн.Гэвч би тэр компанид ажилмааргүй байна.Яавал дээр вэ?

Компанид буцаж очоод ажиллах болон цалинг хойшлуулагдсан нь ондоо асуудал.тиймд та урьд ажиллаж байсан үйлдвэртээ дахин ажиллахыг хүссэхгүй байгаа бол тэр компаний шаардлагаас татгалзаад цалин олгохыг хүснүү гэж хэлээрэй.

Хувцас хийдэг компанид ажиллаж байсан.Цалин өгч чадахгүй гээд захирал мөнгө байхгүй тул хувцас аваад яв гэсэн .Үнэндээ бол надад тэр бараа хэрэггүй .Яавал дээр вэ?

Солонгосын хөдөлмөрийн хуулийн дагуу цалин мөнгөөр олгогдно өөрөөр хэлбэл өдөр тутам хэргэлдэг мөнгөөр олгох ёстой гэж байдаг.Тиймд та захиралдаа бараагаар биш мөнгөөр олгонуу гэж шаардаж болно.

 Цалин хойшлогдсон асуудлаар ажил олгоход зөвөлгөө өгдөг байгуулагад хандах гэж байна.Юу юу бэлдэх хэрэгтэй вэ?

Асуудлаа өөрөө шийдвэрлэж чадахгүй ажил олгоход зөвөлгөө өгдөг байгуулагад хандах гэж байгаа бол хэдэн зүйлийг бэлдээд очвол түргэн хугацаанд шийдвэрлүүлж чадна.Цалин хойшлогдсон асуудлаар яваж байгаа болКомпаний нэр/хаяг/холбоо барих утас/аж ахуй эрхлэгчийн нэр зэргийг мэдэж байх ёстой.Хамгийн сайн арга бол компаний нэрийн хуудасыг авя ирэх юм.Ийм тохиолдолд бусад компаний нэрийн хуудасыг андуураад авчрахаас болгоомжлох хэрэгтэй.хэрэв нэрийн хуудас олж чадахгүй бол тэр компанийг сайн мэддэг солонгос ажилчин болон хүнээс дээрх шаардлагуудыг солонгосоор бичүүлж авна уу .Зарим дохиолдолд солонгос хүний хэлж байгааг солонгоёоор болон гадаад хэлээр бичихдээ буруу бичэж ирдэг учир солонгос хүнээр солонгосоор нь бичүүлж ирэх нь зүйтэй.Мөн цалинтай холбоотой материал ,өөрөөр хэлбэл цалингийн дугтуу,компаниас бичиж өгсөн цалин хойшлуулсан болон илүү цаг ажилсаныг тэмдэглэсэн дэвтэр зэрэг байвал ажил олгоход зөвөлгөө өгдөг байгуулгаас компанитай холбоо бариж юмуу хөдөлмөрийн яаманд өргөдөл гаргахад хамаагүй амар байх болно.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN