HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Хүүхдийг гэрт гэмтэхээс болгоомжил !!

    Хүүхдийг гэрт гэмтэхээс болгоомжил !!
    Admin     2008/01/10 9:36 am

Хүүхдийг гэрт гэмтэхээс болгоомжил !!

 

“Өвчнөөс урьдчилан сэргийлэх алба”наас хийсэн судалгаанаас бага насны хүүхдүүдийн 71% нь гэртээ байхдаа гэмтдэг болох нь тогтоогджээ. Өнгөрсөн 2006 оны 8 сараас эхлэн 10 сарын турш эмнэлгийн хүлээн авахад хүргэгдэн ирсэн хүүхдүүдийг судлахад 65% нь хүүхдийн болон зочины өрөөнд тоглож байгаад бэртсэн, үүний дараа жорлон, гал тогооны болон угаалгын өрөөнд байхдаа гэмтсэн байлаа. Ихэвчлэн бүдэрч ойчих, унах, хавчуулагдах, түлэгдэх, тог цахилгаанд цохиулах  гэх мэт шалтгаанаас болсон байлаа. Бага насны хүүхэд жоохон л аягүйтвэл согогтой болох аюултай тул аль болох ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхэд байнга унаж ойчдог газарт зөөлөн дэвсгэр тавих, хүүхдийн явдаг тэрэгний замд тээглэхүйц утас зэргийг холдуулан саадгүй болгох хэрэгтэй.

Хүүхдүүд янз бүрийн бодис ууж залгисантай холбоотой осол ч их гардаг ажээ. Эм, гоо сайхны хэрэгсэл, ацтон, шавьж устгах хор, тосгуур. шал угаах бодис зэргийг хүүхдийн гар хүрэх газарт хадаглахгүй байх хэрэгтэй.

Самар, даам зэрэг хатуу зүйл залгиж амьсгалын эрхтэнээ гэмтээж болзошгүй учир онцгойлон анхаарвал зохино. Түүнчлэн гараа хавчуулж болох хаалга зэрэгт хаагдахгүй байх арга хэмжээ авч, сэнсэнд тор татах хэрэгтэй. Хутга гэх мэт хурц иртэй багаж хэрэгсэл байдаг гал тогооны өрөөнд хүүхдийг аль болох оруулахгүй байх, ус тоссон ваннад хүүхдийг ганцааранг нь орхиж болохгүй. Угаалгын өрөөнд халтирахааргүй зүйл наах болон хүүхдэд халтирдаггүй шаахай өмсгөх хэрэгтэй. Мөн соосок, зүүлт зэргийг зүүлгэснээс болж амьсгалаа боогдуулах аюултай тул анхаарал болгоомжтой байгаарай.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN