HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > Ажлын байр солих заалтанд өөрчлөлт орлоо

    Ажлын байр солих заалтанд өөрчлөлт орлоо
    Admin     2008/01/09 1:42 pm

 

Ажлын байр солих заалтанд өөрчлөлт орлоо

Гэрээний ажилчид ажлын байраа 3 удаа л солих эрхтэй байсан бол сүүлийн үйлдвэрээсээ өөрийн буруугаас бус үйлдвэрээ зайлшгүй солих шаардлагатай болсон бол дахин нэг  удаа үйлдвэрээ солих боломжтой боллоо.

Өнгөрөгч 11 сарын 8 өдөр Хөдөлмөрийн яамны гадаад боловсон хүчний бодлого хариуцсан албанаас сүүлийн үйлдвэрээс өөрийн буруугаас бус ажлын байраа зайлшгүй солихоос өөр аргагүй болсон тохиолдолд дахин нэг удаа ажлын байр солих боломж олгохоор боллоо.

Өнгөрсөн хугацаанд гэрээний ажилчид албан ёсоор 3 удаа л ажлын байр солих эрхтэй байсан ба ажлаа солисон шалтгаан нь бүгд тухайн ажилтнаас шалтгаалаагүй байж л дахин нэг боломж олгогдож байсан. Сүүлийн үйлдвэр нь дампуурах, цалинтай холбоотой асуудал үүсэх зэрэг гадаад ажилтан ажлын байраа солих зайлшгүй шаардлагатай байсан ч хэрвээ өмнө нь өөрийн буруугаас үйлдвэр солисон байвал яах ч аргагүй байдалд орох зэрэг хэцүү асуудлууд тулгарч байсан.

  Тиймээс өнгөрөгч 10 сард “Ардчилалын төлөөх өмгөөлөгчдийн холбоо”ноос үйлдвэрээсээ болж ажлын байраа зайлшгүй солих болсон хэдий ч 3 удаа үйлдвэрээ солисоны улмаас хууль бус болохоос өөр аргагүй болсон индонез ажилтны асуудлаар “ Ажлын байрыг 3 удаа солихоор хязгаарлах нь үнэхээр хэтэрч байна, хүн эрх чөлөөтэй ажиллах эрхтэй, ажлын байраа дураараа сонгох эрхэнд халдаж байна” хэмээн үндсэн хуулийн шүүхэд өргөдөл гаргаж байсан удаатай билээ.

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN