HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зөвлөгөө авья, өгье
Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө
Help Line 1644-0644
 Home > Зөвлөгөө > Төрөл бүрийн хуулийн зөвлөгөө > Үйлдвэрийн осол- Асрагчийн цалин

    Үйлдвэрийн осол- Асрагчийн цалин
    Admin     2007/11/29 5:32 pm

Асрагчийн цалин

Үйлдвэрийн осолд орсон ажилтан эмчилгээ дууссаны дараа тахир дутуугийн нөхөн төлбөр авахаас гадна тахир дутуугийн 1~2 зэргээр тодорхойлогдоод үргэлж бусдын тусламж авах хэрэгтэй бол асрагчийн мөнгө авах боломжтой. Асрагчийн цалин нь байнга болон шаардлагатай үеийн асрагчийн цалин гэсэн ангилалтай. Асрагчийн цалингийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс үзнэ үү.

 

 

 Асрагчийн цалин олгогдох нөхцөл

Байнгын асрагчийн цалин

мэдрэл, тархины үйл ажиллагаа хэвийн бус болон дотоод эрхтэн нь тахир дутуу болсон тахир дутуугийн 1-р зэргийн хүн
хоёр нүд болон хоёр хөл /хөлийн шагай хүртэл, хөлийн үзүүр хүртэл/ гэмтсэн тохиолдолд 1-р зэргийн түвшинд хамрагдах тохиолдол болон 7-р зэргээс дээш тахир дутуу гэж тогтоогдсон хүн

Шаардлагатай үеийн асрагчийн цалин

мэдрэл тархины үйл ажиллагаа хэвийн бус мөн дотоод эрхтэн нь тахир дутуу болсон тахир дутуугийн 2-р зэргийн хүн

байнгын асаргаа сувилгаа хэрэггүй ч тахир дутуугийн 1-р зэргийн хүн (тахир дутуугийн түвшинг тогтооход заагдаагүй нөхцөлд тогтоогдсон тахир дутуугийн 1-р зэрэг хамрагдана)
хоёр нүд, хоёр хөл /хөлийн шагай хүртэл, хөлийн үзүүр хүртэл/ зэрэг тахир дутуугийн 2-р зэрэг болон үүнээс бусад гэмтлээс шалтгаалан 7-р зэргээс дээш тахир дутуу болсон хүн

хоёр гарынхаа хуруунуудыг тайруулан ганцаараа хоолоо идэх боломжгүй  сувилгаа хэрэгтэй хүн
Ажил дээрх бэртэл болон биеийн байдал үнэхээр муу болон бусдын тусламж авахгүйгээр хөдлөх боломжгүй хүн


Тахир дутуугийн нөхөн төлбөр авсны дараа тахир дутуугийн болон  тухайн хүний биеийн байдлын тухай тэмдэглэн асрагчийн цалингийн нэхэмжлэх хуудсыг хураалгана. Байнга асаргаа сувилгаа хэрэгтэй хүнд хөдөлмөрийн яамны сайдын тогтоосон бүх мөнгө олгогдох ба шаардлагатай үед л асаргаа сувилгаа хэрэгтэй хүнд энэ цалингийн 2/3–ийг олгоно. Асаргаа хэрэгтэй хүн үнэгүй сувилгааны газарт хэвтэн асрагчийн цалинг хэмнэх юмуу олгогдож байгаагаас бага зардал гаргасан тохиолдолд олгохгүй буюу зарцуулсан мөнгийг л олгоно.

 

Асрагчийн цалингийн өргөдөл гаргах   Асрагчийн цалин авах эрхтэй эсэхийг тодорхойлох    Асрагчийн цалин олгоно

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN