Гадаад ажилчид тэтгэврийн даатгалд төлсөн хураамжаа буцаан авахаар боллоо.
Гадаад ажилчид солонгост ажиллах хугацаагаа дуусган нутаг буцахдаа тэтгэврийн даатгалд төлж байсан хураамжаа буцаан авах боломжтой боллоо. Солонгосын парламент өнгөрөгч 4 сарын 19-нд тэтгэврийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулан баталлаа. Солонгосын тэтгэврийн даатгалд доод тал нь 10 жил хамрагдсанаар төлсөн мөнгөө буцаан авах боломжтой байдаг ба энэ хугацаа нь хүрдэггүй гадаад ажилчид гар хоосон нутаг буцаж байсан бол эдгээр ажилчдын даатгалд төлсөн хураамжийг хүүгийнх нь хамт буцаан олгохоор боллоо.
Тэтгэврийн даатгалд хамрагдан 10 жил болохоос өмнө нас барах, гадаад руу цагаачлах, солонгосын харъяалалгүй болох тохиолдолд даатгалд төлсөн хураамжийг буцаан олгодог системийг нэг дор буцаан олгох гэнэ. Өнөөг хүртэл солонгос нь тэтгэврийн даатгалын хураамжийг харилцан тохиролцсон орны ажилчдад л буцаан олгодог байсан. Энэ нь тухайн оронд ажиллаж буй солонгос ажилчдад тэтгэврийн даатгалд төлсөн хураамжийг нь буцаан олгож байгаа тохиолдолд солонгос улс ч мөн тухайн орны иргэдэд даатгалд төлсөн хураамжийг буцаан олгодог систем юм .
Энэхүү хууль нь хэрэгжиж эхэлвэл тэтгэврийн даатгалд хамрагдсан үйлдвэрийн дадлагажигч (E-8) болон гэрээний ажилтан (E-9) болох 92072 хүний төлсөн хураамж 90 тэрбум 109 сая 900 мянган воныг олгох ажээ. Мөн түүнчлэн нутаг буцсан 68584 гадаад ажилчид төлсөн 65 тэрбум воныг буцаан олгохоор болоод байна.
* Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр
2007 оны 3 сарын байдлаар солонгос нь монгол, үзбэкстан зэрэг 12 оронтой “нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээр байгуулаад байна. Энэхүү хэлэлцээр нь “нийгмийн даатгалд хамрагдсанаас хойших нийт хугацааг тооцох хэлэлцээр” болон “даатгалын хураамжаас чөлөөлөх хэлэлцээр ” гэсэн 2 хэсэгт хуваагдана. “Нийгмийн даатгалд хамрагдсанаас хойших нийт хугацааг тооцох хэлэлцээр” нь нийт даатгалд хамрагдсан хугацааг нийлүүлэн тооцох хэлэлцээр ба хэлэлцээр хийхээс өмнөх тэтгэврийн даатгалд хамрагдсан жилүүдийг ч хамруулан тооцно. “Даатгалын хураамжаас чөлөөлөх хэлэлцээр” нь 2 оронд даатгалын хураамж төлөхөөс сэргийлэх хэлэлцээр юм. Энэ нь “нийгмийн хамгааллын хэлэлцээр”-т 2 улс гарын үсэг зурсанаас хойш хэрэгжиж эхлэх юм. Түүнчлэн заавал өөрийн орныхоо даатгалд хамрагдсан байх ёстой ба даатгалд хамрагдсан болохыг баталсан гэрчилгээг холбогдох байгууллагад хураалгах хэрэгтэй.
Даатгалын хураамжаас чөлөөлөгдөх мэдэгдэл гаргахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ үү. Өөрийн орны даатгалд хамрагдсан гэрчилгээний эх хувилбар болон гадаад иргэний үнэмлэхний хуулбар, ажлын газар даатгалаас чөлөөлөхийг хүсэмжилсэн албан бичгийг бүрдүүлэн солонгосын нийгмийн даатгалын ерөнхий газрын гадаад харилцаа хариуцсан албанд хураалгах хэрэгтэй.
Нийгмийн даатгалд хамрагдсанаас хойших нийт хугацааг тооцох хэлэлцээр | Даатгалын хураамжаас чөлөөлөх хэлэлцээр |
Канад, Америк, Герман, Унгар | Монгол, Үзбекистан, Хятад, Иран, Англи, Нидерланд, Итали, Япон |